Еврогийн бүсийн инфляцын түвшин 25 жилийн дээд хэмжээнд хүрчээ

Aдмин / Гадаад мэдээ

Еврогийн бүсийн инфляц энэ оны 10 дугаар сард дээд үзүүлэлтийг эвдэж, өмнөх оны мөн үеийнхээс 10.7 хувиар өсжээ. Европын Холбооны /ЕХ/ Статистикийн газрын (Eurostat) урьдчилсан мэдээллээр, инфляц есдүгээр сард 9.9 хувиас хурдацтай өсөж, дээд хэмжээг дахин шинэчилжээ.

Еврогийн бүсэд эрчим хүчний эх үүсвэрийн үнэ 41.9 хувиар өссөн бол хүнсний бүтээгдэхүүн, согтууруулах ундаа, тамхи 13.1 хувиар, аж үйлдвэрийн бараа 6 хувиар, үйлчилгээ 4.4 хувиар тус тус нэмэгдсэн байна.

Хамгийн өндөр инфляц Эстони (22.2 хувь), Литва (22 хувь) болон Латви улсад (21.8 хувь) бүртгэгдсэн бол Франц (7.1 хувь), Испани (7.3 хувь), Мальта (7.5 хувь), Финланд (8.3 хувь) болон Кипр дэх Грекийн нийгэмлэгт (8.6 хувь) инфляцын түвшин хамгийн бага хувиар өсжээ.

Дурдсан хугацаанд инфляц Нидерландад 16.8 хувь, Словакт 14.5 хувь, Бельгид 13.1 хувь, Итали 12.8 хувь, Германд 11.6 хувь, Австри 11.5 хувь, Португал 10.6 хувь, Словенид 10.3 хувь, Грект 9.8 хувь, Ирландад 9.6 хувь, Люксембургт 8.8 хувьтай байсан байна. Ийнхүү еврогийн бүсийн инфляцын түвшин өнгөрсөн сард сүүлийн 25 жилийн дээд хэмжээнд хүрчээ. Одоогийн инфляцын түвшин нь Европын Төв банкны зорилтот 2 хувиас тав дахин их байна.


Сэтгэгдэл

зочин [139.5.216.18] 2022-11-02 02:15:34

Манайх 16 гэдэг худлаа байх аа. Юмны үнэ долларын ханш өдөр өдөрөөр өсөж байна. Бүгд чимээгүй жирийн үзэгдэл болгож дөжирч эхэллээ. Маш муу. 2024 онд наашаа болно гэх юм .хөгжил 5 жилээр ухарчихлаа. Яаж зогсоож гүйцэхэв. Яриагаар бол хилээ задлана олон орох гарах замтай авлигаггүй болно.гэнэ. Тэр болтол яахав.Иргэдийн олон төлөөллийг оролцуулаад зөвшилцөл.шийдлийн засаг байгуулж хугацаатай ажлуулах нь дээр юм шиг. Нэг намыг хүлээн зөвшөөрөхгүй бүлгийн шийдлээр төр амьдарч байна. Тэд сонгууль бодоод хөдлөхгүй араандаа оржээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.