БНАСАУ өнөө өглөө пуужин харважээ
БНАСАУ өнөө өглөө Япон тэнгисийн чиглэлд ойрын зайн тусгалт гурван баллистик пуужин харвасан гэж БНСУ-ын цэргийнхэн мэдээлжээ.
Штабуудын дарга нарын хорооны мэдээлснээр, БНАСАУ зүүн эргийн Вонсан хотын орчмоосоо 8:51 цагийн орчимд пуужин харвасан байна. БНСУ, АНУ даваа гаргаас эхэлсэн таван өдрийн томоохон агаарын сургуулилалтыг эсэргүүцэж буйгаа БНАСАУ энэ үйлдлээрээ илэрхийлж байгаа бололтой байна.
Баллистик пуужингуудын нэг нь Хойд хязгаарлах шугамаас өмнө зүгт унасан бол өөр нэг нь БНСУ-ын зүүн нутгийн Сокчо хотоос зүүн зүгт 57 км зайд усанд унажээ. Гурав дахь пуужингийн хувьд олон улсын усан бүсэд унахынхаа өмнө Уллында арлыг чиглэж байсан нь агаарын түгшүүр зарлахад хүргэсэн байна.
БНАСАУ ойрын хугацаанд цөмийн туршилт явуулж магадгүй байгаатай холбогдуулан БНСУ, АНУ-ын талууд даваа гаргаас “Vigilant Storm” нэртэй хамтарсан сургуулиа эхлүүлсэн бөгөөд үүнд 240 гаруй байлдааны онгоц оролцож байгаа юм.
Сэтгэгдэл
зо [202.55.188.105] 2022-11-02 03:24:45
энэ нэг заваан юм одоо яах гд бнаа