Норвег Улс байлдааны бэлэн байдлын түвшнээ өндөрсгөв

Aдмин / Гадаад мэдээ

Оросын Украинд хийж байгаа дайнтай холбоотойгоор аюулгүй байдлаа чангатгах хүрээндээ Норвег улс өнөөдрөөс байлдааны бэлэн байдлын түвшнээ өндөрсгөжээ. Энэ тухай тус улсын Ерөнхий сайд Йонас Гар Стере даваа гарагт мэдэгдсэн юм байна. Улсынх нь аюулгүй байдлын салбар хэдэн арван жилд байгаагүй онц ноцтой нөхцөлтэй тулгарсны учир ийн шийдвэрлэсэн гэж Ерөнхий сайд нь мэдэгджээ. Норвегийн Ерөнхий сайд даваа гарагт хэвлэлийн бага хурал дээр энэ тухай зарлах үедээ, Орос улс Норвег эсвэл өөр аль нэг улсыг дайнд шууд татан оруулахыг хүсч байна гэж үзэх үндэслэл бидэнд байхгүй, гэхдээ Украины дайн НАТО-гийн бүх орнууд илүү болгоомжтой байх шаардлагатай болж байна” гэжээ.

Цэрэг дайны бэлэн байдлын түвшинг өндөрсгөнө гэдэг нь тээвэр логистик, холбоо харилцаа, аюулгүй байдлын салбарт холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэсэн үг гэдгийг тус улсын батлан хамгаалахын сайд Бьорн Арилд Грэм хэлсэн байна. Мөн энэ хүрээнд тус улсын зэвсэгт хүчин одооноос бэлтгэл сургуулилтын цагаа багасгаж, харин ажиллагааны даалгавар биелүүлэхэд гол төвлөрнө. Мөн дотоодын цэрэг болон шуурхай хүчнийхэн нь илүү идэвхтэй үйл ажиллагаанд шилжих болно гэжээ.

Энэ ч үүднээс Норвегийн агаарын цэргийн хүчин Эф-35 сөнөөгч онгоцуудаа АНУ-д сургуулилтад илгээх гэж байснаа цуцалж, өөртөө үлдээхээр шийдвэрлэснийг Норвегийн зэвсэгт хүчний командлагч, генерал Эйрик Кристофферсен мөн мэдээлсэн байна. Мөн АНУ-ын тэнгисийн флотоос шумбагч онгоц хайн илрүүлэгч “P-8 Poseidon” нисэх онгоцыг авчрах ажлаа яаравчилж байгаа юм байна. Өнөөдрөөс мөрдөгдөж байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын түвшин мөн наанадаж нэг жилийн хугацаанд хэрэгжинэ гэж Кристофферсен ярьжээ.

Сүүлийн долоо хоногуудад норвегийн стратегийн чухал цэгүүд орчимд нисгэгчгүй дронууд үзэгдсэнтэй холбогдуулж тус улс эрэг орчим дахь газрын тос, хий олборлох байгууламжуудыг эргэн тойрны хамгаалалтыг нэмэгдүүлсэн. Улмаар эдгээр эрчим хүчний чухал дэд бүтцийг хамгаалах үүргийг өнгөрсөн есдүгээр сараас Норвегийн арми хэрэгжүүлэх болж, үүндээ Их Британи, Голланд, Франц, Германы зэвсэгт хүчний дэмжлэгийг авчээ. Мөн түрүү 7 хоногт тус улсын цагдаа нар ирэх өвлийн турш Европын эрчим хүчний хангамжийн амин чухал эх сурвалж болох хийн экспортыг хамгаалах ажилд хамаарал бүхий боловч Оросын талд тагнуул хийдэг байж болзошгүй этгээдийг баривчилжээ. 5,4 сая хүн амтай Норвег улс Оростой Арктикийн бүс дагуу 200-гаад км урт хуурай газраар хиллэхээс гадна усан хилийн өргөн зурвастай.

Эх сурвалж: Монголын мэдээ


Сэтгэгдэл

Зочин [103.229.120.73] 2022-11-02 14:56:35

Дэлхийн дайн гарах гэж байхад Монголчууд бид бэлэн бус байна. Тэнэг юм уу эсвэл Монгол улс сөнөчихсөн юм уу. Америкийг эсэргүүцэж тэмцэхгүй юм бол орост хаях америкийн цөмийн бөмбөгт Монгол улс сүйрнэ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.