Бразилд Жаир Болсонаругийн дэмжигчид жагсжээ
Сонгуульд ялагдсан Бразилын одоогийн Ерөнхийлөгч Жаир Болсонаругийн дэмжигчид лхагва гарагт орон даяар олон тооны жагсаал зохион байгуулжээ. Жагсагчид сонгуульд ялсан социалист Луис Инасиу Лула да Силваг төрийн эрхэнд гарахаас сэргийлж, цэргийн хүчээр хөндлөнгөөс оролцохыг уриалжээ. Жагсаал зохион байгуулалттай байсан бөгөөд олон хотод өрнөсөн байна.
Харин Бразилын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд жагсаалыг эс ойшоож эсвэл оролцогчдыг нь “хуйвалдаанд оролцогчид” гэж нэрлэж байна.
Өнгөрсөн ням гарагт болсон Бразилын ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуульд Хөдөлмөрчдийн социалист намын дарга Лула да Силва ялсан билээ. Тэрбээр өрсөлдөгч Болсонаруг 2.1 сая саналын илүүгээр ялжээ.
Сэтгэгдэл