ХЯТАДЫН ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДАЛД АНХААРНА

Aдмин / Гадаад мэдээ

Хүний эрхийн төлөө тэмцэгчид Германы канцлер Олаф Шольцыг энэ сарын 4-нд хийх айлчлалынхаа үеэр Хятадад хүний эрхийг хүндэтгэхийг шаардахыг уриалав. Одоо Хятадтай "нөхөрсөг яриа хэлэлцээ" хийж, ердийнхөөрөө ажиллах цаг биш гэж Дэлхийн Уйгурын Конгрессын ерөнхийлөгч Долкун Иса Берлинд мэдэгдэв.

ХБНГУ-ын “Human Rights Watch” байгууллагын захирал Вензел Михалски "санаа зовсон яриа"-ны цаг дуусч, хүний эрхийн зөрчлийг арилгадаг байх ёстой гэдэгтэй санал нэг байна. Үүний тулд эдийн засгийн “багаж, хэрэгсэл”-ийг ашиглах ёстой. Энэ нь "нээлттэй, хяналттай" байх ёстой гэж Михальски хэлэв. Тэрээр “Орос, Хятадын нөхцөл байдал ижил төстэй болж байна ,Орос, Хятадад хүний эрхийн байдлыг зориудаар муутгаж байна, гэхдээ Хятад улс Оросоос хамаагүй илүү хүчирхэг, илүү зальтай, илүү чадвартай" гэж мэдэгдэв. Тиймээс эдгээр улс "Дэлхийн ардчилал, хүний эрхийн үзэл санааг санаатайгаар алдагдуулж, аль алинд нь асар их аюул учруулж байна. Иймд Хятадаас энэ асуудлыг сайжруулахыг хамтдаа, хатуу шаардах ёстой” гэсэн байна..

Хятадын засгийн газрыг Шинжаан-Уйгарын өөртөө засах оронд хүний эрхийг зөрчсөн гэж удаа дараа буруутгаж байсан. НҮБ-аас есдүгээр сард тус бүс нутагт уйгур болон бусад лалын цөөнхийн эрх зөрчигдөж байгаа талаар дэлгэрэнгүй тайлан гаргасан. Гол зөрчлүүдийн дотор эрүүдэн шүүх, иргэдтэй зүй бусаар харьцсан, зохисгүй нөхцөлд цагдан хорьсон явдал байсан билээ.

Канцлер Олаф Шольц Давосын форум дээр үг хэлэхдээ "Хятад бол дэлхийн хэмжээний тоглогч, гэхдээ бид Шинжаанд уйгаруудын эсрэг хийж буй хүний эрхийн зөрчлийг тоомсорлохгүй орхиж чадахгүй" гэж мэдэгдсэн юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.