НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг хуралдуулах хүсэлт гаргажээ
АНУ, Их Британи тэргүүтэй орнууд БНАСАУ баллистик пуужингийн туршилтыг удаа дараалан хийж байгаатай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг баасан гарагт яаралтай хуралдуулах хүсэлт гаргасан талаар НҮБ дахь дипломат эх сурвалжууд мэдээлжээ.
“БНАСАУ тив алгасагч пуужин туршилтаар харвасан явдлыг бид эрс зэмлэн буруушааж байна. Энэ үйлдэл нь цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх дэглэмийг ганхуулж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн олон тогтоолыг зөрчиж байна” гэж АНУ-аас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Линда Томас-Гринфилд пүрэв гарагт “Twitter” хуудсандаа нийтэлсэн байна.
Сэтгэгдэл
Дэмжих хэрэггүй асуудал байна. Гадны эзэдтэй юм байна. [192.82.88.236] 2022-11-04 06:45:56
Энэ асуудлыг НҮБ-д ядахдаа БНСУ буюу Өмнөд Солонгос тавьсан бол би 100 хувь дэмжинэ. Харин АНУ болон Их британи тэгсэн гэхлээр дэмжих хүсэл АЛГА болчихлоо. Эд нар зүгээр л улс төрийн тоглоом хийж байгаа юм, хэнд хэрэгтэй юм бэ?
зочин [192.82.68.235] 2022-11-04 06:07:57
Монголчуудад ямар нэгэн хүнд хэцүү үе тулбал Хойд Солонгос, Орос зэрэг ,,, орнууд Монголд тусалж чадах уу? Хойд Солонгосын ард иргэд хичнээн жил ямар нөхцөлд, яаж аж төрж байгааг бид мэдэх үү? Тэгсэн мөртлөө байсхийгээд л ямар нэгэн зэвсэг ямар зорилгоор яах гэж туршаад байгаа нь огт ойлгомжгүй биш үү? Үүний оронд ард иргэдээ цадтал нь хооллож, эрүүл аз жаргалтай, сэтгэл хангалуун, эрх чөлөөтэй сайхан амьдруулаасай. Дэлхийн дээдсийн асуудлыг Монголчууд бид шүүн хэлэлцэх боломжтой юу? эрхтэй юу?
Түүхээ мартаж болохгүй шүү. [192.82.88.236] 2022-11-04 06:51:26
Монгол бол БНАСАУ-ыг хүлээн зөвшөөрсөн дэлхийн 2 дахь улс. БНАСАУ бол 1947 онд БНМАУ-ыг хүлээн зөвшөөрсөн бас дэлхийн 2 дахь улс. Иймд нэг нь нэгнийгээ дэмжинэ шүү. Харин АНУ бол Монголыг 1989 онд л хүлээн зөвшөөрсөн, тэр хүртэл манайхыг Хятадын нэг хэсэг гэж үздэг байсан. Үүнийг монголчууд бид хэдийд ч мартаж болохгүй шүү.
зочин [59.153.115.247] 2022-11-04 04:52:01
Йюулгүйн зөвлөл хуралдаад орос эсэргүүцэхэд өнгөрөө. Ийм ардчилсан дүрэм байх уу.
Чамаас хамаарна [64.119.25.185] 2022-11-04 02:55:20
Нөхдүүд өөрсдөө бусдын асуудалд хошуу бүү дүр. Нэр зааж хэлбэл АНУ, ЕВРОПЫН ХОЛБООНЫ УЛСУУД!!!!!!
Зочин [202.72.245.125] 2022-11-04 03:05:34
Яг зөв