Токио, Бээжин Кишида Фүмио, Ши Жиньпин нарын уулзалтад бэлтгэж байна

Aдмин / Гадаад мэдээ

Токио, Бээжин Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын уулзалтыг 11 дүгээр сарын дундуур Азид болох олон улсын үйл явдлын үеэр зохион байгуулахаар бэлтгэж байна гэж "Sankei" сонин эх сурвалжаас эш татан мэдээлэв. Хэрэв уулзалт болбол К.Фүмио Ши Жиньпинд Хятадын Коммунист Намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсонд баяр хүргэх төлөвтэй байна. Үүнээс гадна, тэрбээр Тайванийн асуудлаар баримталж буй Японы байр суурийг илэрхийлж магадгүй. Тодруулбал, асуудлыг тайван замаар шийдвэрлэхийг уриална гэж уг хэвлэлд тэмдэглэжээ.

Хэдийгээр Токио, Бээжингийн хооронд зарим санал зөрөлдөөн байдаг боловч К.Фүмио энэ жил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой нь тохиож буй Япон, Хятадын хооронд "үр бүтээлтэй, тогтвортой харилцааг" хөгжүүлэхийг зорьж байна гэж “Sankei” сонины эх сурвалжууд онцолсон байна.

Хүлээгдэж буй уулзалт хаана болох нь тодорхойгүй байгаа боловч Азийн бүс нутагт болох олон улсын үйл явдлуудын аль нэгийх нь үеэр болж магадгүй байна. 11 дүгээр сарын дундуур Камбож улсад Зүүн, Өмнөд Азийн орнуудын холбооны (АСЕАН) дээд хэмжээний уулзалт болох бол дараа нь “G20”-ийн дээд хэмжээний уулзалт Индонезод, Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт Тайландад болно. Эдгээр уулзалтын үеэр мөн Япон, АНУ, БНСУ-ын гурван талын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэж байна гэж “Kyodo” агентлаг эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ. Японы Ерөнхий сайд, БНХАУ-ын дарга нарын сүүлийн уулзалт 2019 оны 12 дугаар сард болсон бөгөөд Ши Жиньпин тухайн үед Японы Засгийн газрыг тэргүүлж байсан Абэ Шинзотой уулзсан юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.