Израилын арми Газын зурваст цохилт өгчээ
Хэт давруу үзэлтнүүд Израилын нутаг дэвсгэр лүү пуужин харвасны хариуд тус улсын батлан хамгаалах хүчин /ЦАХАЛ/ Газын зурваст цохилт өгчээ. Энэ тухай Израилын батлан хамгаалах хүчний хэвлэлийн алба твиттер хуудсандаа мэдээлсэн байна. Израилын цэргийнхний мэдээлснээр, “Газын зурвасын төв хэсэгт байрлах газар доорх цэргийн байгууламжид агаараас цохилт өгсөн бөгөөд тус газар нь террорист "ХАМАС" бүлэглэлийн пуужин үйлдвэрлэдэг газар юм”. “Цохилтыг Газын зурвасаас Израилын нутаг дэвсгэр лүү пуужин харвасны хариуд өгсөн” гэж армийнхан мэдэгджээ.
Энэ нь наймдугаар сарын эхнээс хойших Израилын батлан хамгаалах хүчний анхны ийм ажиллагаа болохыг “Maariv” сонинд онцолжээ. Энэ оны наймдугаар сарын 5-7-ны өдрүүдэд тус улс Газын зурваст хэт давруу үзэлтнүүдийн “Исламын жихад” хөдөлгөөний эсрэг “Үүрийн гэгээ” ажиллагаа явуулсан юм.
Агаарын цэргийн хүчний одоогийн байлдааны нислэг нь пүрэв гарагт буюу өчигдөр "ХАМАС" хөдөлгөөнийхөн Газын зурвасаас пуужин харвасантай холбоотой юм. Газын зурвасын нутагт гурван пуужин дэлбэрч, нэг пуужинг нь Израилын агаарын довтолгооноос хамгаалах систем амдан сөнөөжээ.
Сэтгэгдэл