Шинэ Дэли хот агаарын бохирдлын улмаас үйлдвэр, сургуулиудаа хаалаа
Энэтхэгийн нийслэл Шинэ Дэли хотын эрх баригчид агаарын бохирдол аюултай түвшинд хүрсэнтэй холбогдуулан үйлдвэр, барилгын талбайг хааж, дизель хөдөлгүүртэй автомашины хэрэглээг хязгаарлаж байна. Мөн хотын захиргаа агаарын чанарын индекс 470-аас давж, “онц аюултай” буюу байх ёстой хэмжээнээс 10 дахин их бохирдолтой болсонтой холбогдуулан бага сургуулиудыг хаасан байна.
Хотын захиргааны шийдвэрийн дагуу Шинэ Дэли хотын захын дүүргүүдэд агаарын чанар сайжиртал 8 хүртэлх ангийн хичээлийг цахимаар оруулахаар болжээ.
Өнөөдрийн байдлаар Шинэ Дэли хот болон түүний захын дагуул хотуудад утаа манан татаж, хөшөө дурсгал болон өндөр барилгуудыг ч бүрхжээ. Хотын иргэд гудамжаар явахад нүд хорсож, амьсгалахад бэрх байгаа талаар ярьсан байна. Засгийн газар нь агаарын бохирдлын түвшин энэ амралтын өдрүүдээр буурахгүй бол ахлах сургууль, коллеж, их сургуулиуд болон зарим худалдааны байгууллагын үйл ажиллагааг бүрэн хааж, хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах тухай хэлэлцэж буй юм байна.
Мөн Энэтхэгийн Засгийн газар хүүхэд, өндөр настан, амьсгалын замын болон зүрх, судасны өвчтэй иргэдээ гадуур гарахгүй байх, аль болох гэртээ байхыг зөвлөж байна.
Холбооны Засгийн газар нь нийслэл болон зарим мужийн эрх баригчдыг төрийн байгууллагуудад сууж ажиллах хүний тоог 50 хувиар бууруулж, үлдсэн хувийг нь гэрээсээ ажиллах боломжоор хангах чиглэл өгсөн байна.
Холбооны Засгийн газар нь ч ажилчдаа гэрээсээ ажиллах зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцэж байна. Энэтхэгт бараг жил бүр Дивали баярыг галт бөмбөлөг асааж тэмдэглэдэгтэй холбоотойгоор баярын дараа өдийд олон хотод амьсгалахад бэрх болдог, тэр дундаа нийслэл Шинэ Дэлид агаарын бохирдол хамгийн аюултай түвшинд хүрдэг юм. Мөн энэ үед хөдөө мужуудад газар тариалангийн үлдэгдэл өвсийг шатаадгаас үүдэн өтгөн утаа хуримтлагдан, нийслэл Шинэ Дэлид агаарын чанар муудахад нөлөөлж иржээ. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Америкаас 20 жил, Хятадаас 10 жилийн дараа буюу 2070 он гэхэд агаарт тархаж байгаа хүлэмжийн хийн ялгарлыг зогсооно гэсэн амлалт өгч байгаа юм.
Сэтгэгдэл
Зочин [202.9.46.247] 2022-11-05 05:55:07
Хүн амаа цөөл.