АНУ болон БНСУ цөмийн зэвсэг хэрэглэвэл дэглэмд нь төгсгөл ирнэ гэдгийг БНАСАУ-д анхааруулав
Умард Солонгос богино хугацаанд олон удаагийн давтамжтайгаар пуужин туршиж, Солонгосын хойгт хурцадмал байдал даамжирсан үед Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Пентагонд айлчилж байна. Айлчлалын үеэр Өмнөд Солонгос болон Америкийн холбоотнуудын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэвэл Ким Жон Уны дэглэмд төгсгөл ирнэ гэдгийг Вашингтон, Сөүлийн зүгээс анхааруулжээ.
Умард Солонгос даваа гарагт эхэлсэн Америк, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилалтын хариуд сүүлийн хоёр хоногт 10 гаруй удаа пуужин харваад байна.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Ли Жон Сапыг хүлээн авч, хоёр орны зэвсэгт хүчний хамтарсан "Эндрью" агаарын цэргийн баазаар зочилж, байлдааны орчин үеийн зэвсэг "Би-52", "Би-1" бөмбөгдөгч онгоцуудыг үзэж сонирхжээ. Энэ үеэр холбоотон хоёр орны Батлан хамгаалахын сайд нар Умард Солонгосыг цөмийн зэвсэг тээх чадалтай баллистик пуужин, пуужин харвагчийг олон арваар нь туршиж, усан хилийн бүсэд их буугаар олон удаагийн давтамжтай буудаж, нөхцөл байдлыг хурцатгаж байна гэж буруутгажээ.
Мөн Пентагон Америкийн цөмийн болон ердийн зэвсэг, пуужингийн довтолгооноос хамгаалах хүчин чадлаа бүрэн ашиглах замаар Өмнөд Солонгосын тогтоон барих хүчин чадлыг хангах амлалтаа дахин нотолжээ.
Өөрөөр хэлбэл, Умардын зүгээс Өмнөд Солонгос руу довтолсон нөхцөлд Америк зохих хариуг нь барихад бэлэн байгааг анхааруулжээ. Мөн Америк Ази дахь гол холбоотны нэг Өмнөд Солонгостой олон салбарт хамтын ажиллагаагаа улам тэлнэ гэдгээ мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл
ХОЙД БА ӨМНӨД [202.179.24.183] 2022-11-07 02:41:38
ӨМНӨД СОЛОНГОСЫГ БҮРЭН АМЕРИК ЦЭРГИЙН ХЯНАЛТАД ОРУУЛЖ ШҮДИЙГ НЬ ХҮРТЭЛ ЗЭВСЭГЛЭСНЭЭР ОРОС БА ХЯТАДЫН ЗҮҮН ЧАМАРХАЙД БУУ ТУЛГАСАН.... ЭНЭ ТОХИОЛДОЛД ОРОС БА ХЯТАДУУД ХОЙДУУДЫГ ӨВЧ ЗЭВСЭГЛЭЖ Л ТААРНА. 1950 ОНЫ ДАЙН ТҮҮНЭЭС ХОЙШХИ СӨРГӨЛДӨӨН ЕРДӨӨ Л ЭНЭ
Зочин [150.129.141.210] 2022-11-07 11:32:37
Яаасан их мэддэг дуух вээ...цааш нь хэлээд бай
АРАЙ ДУРААРАА ЮҮ [202.179.24.183] 2022-11-07 02:35:49
ЯММАР ДУРААРАА ЮМ БЭ . ЮҮ ЭС ЭЙ
Зочин [202.9.46.64] 2022-11-05 14:55:06
АНУ өөрсдөө Номхон далайн цохилтын маш том бүлгийг цөмийн зэвсэгээр зэвсэглэн Хойд солонглсын усан хилийн ойролцоо байрлуулаад бараг 2 сар болж бн. Хойд Солонгос үүнийг эсэргүүцэж пуужин харваад байгаашдээ!!! Хойд Солонгосын байр суурийг дэлхийн хэвлэл мэдээлэл огт мэдээллэхгүй байгаа. Зөвхөн АНУ - ын хойд Солонгосыг буруутгасан мэдээлэлүүд л явж бн. Өөрөө цөмийн пуужин агсаж хойд солонгосын ойроччихолд өдөөд бншдээ.
Иргэн1 [192.82.72.213] 2022-11-05 13:43:11
Юу л болоод бн даа цөмийн зэвсэг, бие биеэ сүрдүүлэх тоглоом биш шүү. Айдас түгшүүртэй аймаар юм бэ. Хэл ам, эв эеэ ололцож дайн дажингүй байж болдоггүй юм байх даа. Эх дэлхий минь тайван амгалан байг ээ.
Зочин [202.21.109.40] 2022-11-06 02:12:21
Хэрвээ АНУ хойт Солонгостой байлдвал бий болсон цагаасаа хойш үзээгүй хохирлоо үзэх болно доо
Зочин [192.82.77.87] 2022-11-05 11:53:16
50 иад ш цөмийн зэвсэгтэй, бүр устөрөгчийн бөмбөг хийчихсэн хойд Солонгос ер нь айх уу. Америкийн ПЭХС дэндүү муу . 10 нь л байгаа оноход юу болох вэ. Хэрэв болох бсан бол Арабын орнуудыг ялж чадаагүй ч балгас болгосон Америк дайрчих бсан нь үнэн үү гэвэл үнэн. Чадахгүй бас хэзээ ч чадахгүй л байхгүй юу.
Хөгшин хүн [202.55.188.82] 2022-11-05 10:59:56
1950 оноос БНАСАУлсыг АНУ дээрэлхэж ирсэн .Гадаад банкинд байгаа хэдэн долларын хурааж авч завшсаар бүр амтанд нь орчихсон .Хойдууд тэднийг дийлэх хүчтэй болсоон .Өмнөдүүд өмдөндөө дусаах нь холгүй давхиж явна даа !
Зочин [192.82.69.67] 2022-11-05 09:48:32
Америк өөрөө дуусаж байна даа. Хойд солонгос зүгээр байхгүй, вашингтон хүртэл цөмийн хошуугаар харваж чадахгүй гэж бодвол эндүүрэл болно.
Хөгшин хүн [202.55.188.82] 2022-11-05 11:02:13
Яг тийм шүү ! БНАСАУын баялагт шунагсад нь АНУ шүү ! Өмнөдүүдийн баялаг гэх зүйлийг АНУ аваад дуусгасан