ОУАЭА: Украинд “бохир бөмбөг” бүтээж байгааг нотлох баримт нотолгоо олдоогүй
Олон улсын атомын энергеийн агентлаг Украины газар нутгийн гурван хэсэгт явуулсан шалгалтаар “бохир бөмбөг” буюу цацраг идэвхт бодисоор хордуулдаг тэсрэх бөмбөг бүтээж байгааг нотлох сэжигтэй баримт, материал олдоогүй гэсэн дүгнэлтийг танилцууллаа. НҮБ-ын харьяа тус агентлаг Украины Засгийн газрын хүсэлтээр Киев хотын цөмийн судалгааны хүрээлэн, уран олборлох, боловсруулах үйлдвэр, Днипро дахь машин үйлдвэрлэлийн төв зэрэг газруудад шалгалт хийжээ.
Москвагийн эрх баригчид Украины газар нутаг дээр цацраг идэвхт бодисоор хордуулдаг тэсрэх бөмбөг буюу "бохир бөмбөг" үйлдвэрлэж байж болзошгүй. Үүнд нь Украин дахь холбогдох байгууллагууд оролцоотой гэж буруутгаж, улмаар шалгах хүсэлтийг НҮБ-д гаргасан юм.
Украины тал шалгуулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Оросын хүсэлтийн дагуу Украины төрийн урилгаар Олон улсын атомын энергийн агентлагийн шинжээчид Украины гурван ч газарт шалгалт, шинжилгээ хийжээ.
Тус агентлагийн тэргүүн Рабаэл Гросси сэтгүүлчдэд шалгалтын дүнг танилцуулахдаа "Өнөөг хүртэл бидний явуулсан техникийн болон шинжлэх ухааны үнэлгээгээр дээрх гурван газарт цацраг идэвхт бодис бүхий зэвсэг бүтээж байгаа гэх ямар нэг шинж тэмдэг, баримт нотолгоо илгээгүй байна. Украины эрх баригчид сүүлийн хэд хоногийн хугацаанд тухайн газруудад саадгүй нэвтрэх бололцоо олгосны дүнд шинжээчид Олон улсын атомын энергийн агентлагийн төлөвлөж байсан бүх судалгаа, шинжилгээний ажлыг бүрэн гүйцэтгэж чадсан" гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.
Үүний дараа Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский НҮБ-ын шинжээчдийн үнэлгээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, газар нутаг дээрээ шалгалт явуулах бүрэн эрх чөлөөг олгож, "бохир бөмбөг" бүтээгээгүй гэдгээ үгүйсгэх аргагүйгээр нотоллоо гэж мэдэгджээ.
"Бохир бөмбөг" гэж нэрлэдгийн учир нь уг бөмбөг дэлбэрэх үедээ цацраг идэвхт бодис, биологийн болон химийн хорт бодисыг өргөн уудам газар нутагт тараадагтай нь холбоотой юм байна.
Сэтгэгдэл
зочин [103.212.118.133] 2022-11-07 09:38:05
Олохгүй байх үүрэг хүлээсэн юм чинь яаж олох билээ дээ.
irgen [103.229.120.32] 2022-11-06 04:32:39
UKR neonatsist deglemd deglem tugsgul ruugee yblaadaa
зочин [192.82.80.115] 2022-11-05 14:55:12
Путин гуайн л бодож олсон төвөг чирэгдэл ядаргаа биз дээ? Ингэсний дараа Путин гуай л өөрөө юу сэдэж суугаа бол доо????? Путин гуай л сэжигтэй байх даа?????
Зочин [66.181.176.90] 2022-11-06 02:33:38
Тэгээд нэг хаймарсыг нууж болдог байхад нэг бохир бөмбөгийг хаана ч нууж болно шүү дэ
Зочин [66.181.161.58] 2022-11-05 23:44:26
Яг тийм шүү
Зочин [66.181.161.97] 2022-11-05 05:18:59
хийж байсан ч хийж байгаа газраа манайх энд хийнэ гэж шалгагчид үзүүлэх болов уу. тэнэг л биш бол
Зочин [66.181.161.58] 2022-11-05 23:47:18
Шалгалт хийхдээ зүгээр нүдээр хараад дүгнэлт гаргадаггүй.Шинжлэх ухааны орчин үеийн нарийн нано багаж төхөөрөмжөөр шалгаж нотолдог юм даа.