11 дүгээр сарын 08 буюу АНУ-ын сонгуулийн өдөр

Aдмин / Гадаад мэдээ

Америкийн Нэгдсэн Улсын Төлөөлөгчдийн Танхим бол тус улсын хоёр танхимтай хууль тогтоох байгууллага болох Конгрессийн доод танхим юм. Төлөөлөгчдийн Танхимын эрх мэдэл, бүрэлдэхүүнийг АНУ-ын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлд заасан байдаг. Тус танхим нь Конгрессын тойргийн хуулийн дагуу АНУ-ын хүн амын тооллого дээр суурилан, мужийн засаг захиргаанаас баталсан, хоорондоо ижил хүн амаас бүрдсэн сонгуулийн тойргоос сонгогдсон төлөөлөгчдөөс бүрддэг. Хэдийгээр 1789 онд байгуулагдсан цагаасаа хойш бүх төлөөлөгч сонгуулиар дамжуулан иргэдээс шууд сонгогдсон боловч Үндсэн хуулийн 19 дэх нэмэлт өөрчлөлт, Иргэний эрхийн хөдөлгөөний ачаар л иргэн бүр санал өгөх эрхтэй болсон юм.

1911 оны Хуваарилалтын тухай хуулийн дагуу 1913 оноос хойш санал өгөх төлөөлөгчдийн тоо 435 болсон ба 1929 оны Дахин хуваарилалтын тухай хуулиар танхимын хэмжээг 435 гэж хязгаарласан. Гэхдээ Хавай, Аляскийг Холбоонд элсэхэд энэ тоог 437 болгон түр нэмэгдүүлсэн. Хэрэв Колумбын тойргийг муж болгон Холбоонд элсүүлэх хууль батлагдвал төлөөлөгчдийн тоог 436 болгон нэмэгдүүлэхээр заасан.

Одоогийн байдлаар санал өгөх эрхгүй зургаан гишүүн байгаа бөгөөд энэ нь Төлөөлөгчдийн танхимын нийт гишүүдийн тоо 441.2010 оны хүн амын тооллогын дагуу хамгийн олон төлөөлөгчтэй муж 53 төлөөлөгчтэйгөөр Калифорни муж болжээ. Аляска, Делавэр, Монтана, Хойд Дакота, Өмнөд Дакота, Вермонт, Вайоминг гэсэн долоон муж тус бүр дөнгөж нэг л төлөөлөгчтэй.

Танхим нь хуулийн төсөл гэж нэрлэгддэг Холбооны хууль тогтоомжийг батлах үүрэгтэй; тэдгээр хуулийн төслийг Сенатаас баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болдог. Танхим нь мөн хэд хэдэн онцгой эрх мэдэлтэй ба үүнд: орлогын бүх хуулийн төслийг санаачлах, Холбооны албан тушаалтнуудад хариуцлага тооцох, мөн Ерөнхийлөгч сонгогчдын дунд аль ч Ерөнхийлөгч олонхийн санал аваагүй бол Ерөнхийлөгч сонгох. Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр нэр дэвшигч нь 25 нас хүрсэн, АНУ-ын иргэн бөгөөд сонгуулийн үеэр төлөөлж буй муждаа долоогоос доошгүй жил амьдарсан байх ёстой. Өнөөдөр Доод танхимын 435 суудал бүгдийг сонгоно. Дээд танхимын 30 орчим суудал дээр сэлгээний сонгууль болно. Америк ингэж 2 жил тутам сонгууль хийдэг хуультай. Энэ удаад Трампын үзэл санаа энэ сонгуульд ялах шинжтэй байгааг улс төр судлаачид хэлж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.