Алжир Улс БРИКС-т элсэх хүсэлтээ албан ёсоор өгчээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Алжирын эрх баригчид хөгжиж буй орнуудын хамгийн том бүлэг болох БРИКС-т элсэх хүсэлтээ албан ёсоор өгчээ. Энэ тухай тус Улсын ГХЯ-ны олон улсын түншлэлийн асуудал эрхэлсэн тусгай элч Лейла Зерруги даваа гарагт мэдэгдсэнийг “Al-Shorouk” мэдээллийн цахим хуудас мэдээлсэн байна. "БРИКС-ийн сүүлийн дээд хэмжээний уулзалтад оролцох боломж бидэнд олдсон. Уулзалтад Алжирын Ерөнхийлөгч уригдсан. Бид хүсэлтээ өгсөн бөгөөд ОХУ, БНХАУ БРИКС-т нэгдэх манай улсын шийдвэрийг сайшаасан" гэж дипломатч онцлон тэмдэглэжээ.

Алжир Улс БРИКС-т элсэх сонирхолтой байгааг Алжирын Ерөнхийлөгч Абдельмажид Теббун долоодугаар сарын сүүлчээр мэдэгдсэн юм. Тус Улсад энэхүү бүлэгт элсэх бараг бүх нөхцөл бүрдсэнийг тэрбээр онцолсон. Теббун мөн БРИКС-т элсэх нь Алжирт "хоёр туйлт мөргөлдөөн"-д оролцохоос зайлсхийх боломжийг олгоно гэж тэмдэглэжээ. БРИКС гэдэг нь Бразил, Орос, Энэтхэг, Хятад болон Өмнөд Африк гэсэн хөгжиж буй таван орныг эгнээндээ нэгтгэдэг бүлэг юм.


Сэтгэгдэл

почин [202.179.24.212] 2022-11-09 06:08:24

путин ялнааааа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.