ОЛОН СОНГОГЧ УРЬДЧИЛАН САНАЛАА ӨГЧЭЭ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-д болж буйсонгуульд 35 сая гаруй сонгогч урьдчилан саналаа өгөөд байна. Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байдены дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацааны хоёрдугаар хагаст Конгрессын хоёр танхимд олонх болно гэж Бүгд найрамдах намынхан таамаглаж байгаа юм. АНУ-ын Сонгуулийн санал хураалтын статистик мэдээллийн цахим хуудсанд мэдээлснээр, энэ удаагийн завсрын сонгуулийн урьдчилан саналаа өгсөн сонгогчдын тоо ерөнхийлөгч асан Барак Обама, Дональд Трамп нарын бүрэн эрхийн хугацааны тэн хагаст явагдсан 2014, 2018 оны Конгрессын сонгуулийн үзүүлэлтийг хэдийнээ давжээ.

Жо Байден Д.Трампыг ялсан 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө буюу коронавирусний цар тахлын оргил үеэр сонгогчид санал авах байрнуудад очин саналаа биечлэн өгөхөөс эмээж байсныг харгалзан олон муж улс урьдчилан саналаа өгөх нөхцөлийг хялбаршуулахын тулд санал хураалтын журамдаа өөрчлөлт оруулсан юм. Үүний үр дүнд одоо олон сонгогч, ялангуяа Ардчилан намын дэмжигчид сонгуулийн өдөр болохоос өмнө саналаа өгөхийг хэвшил болгожээ. Үүнээс гадна, Д.Трамп 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй гэдгээ удаа дараа илэрхийлээд байгаа бол бүгд найрамдахчууд урьдчилан саналаа өгөх нь луйврыг өөгшүүлдэг хэмээн ямар нэгэн нотолгоогүйгээр мэдэгдэх болсон юм.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.