Америкчууд эдийн засгийн байдалдаа сэтгэл дундуур байна

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-д завсрын сонгууль явагдаж буй энэ үед эдийн засгийн байдалдаа сэтгэл дундуур байгаа иргэдийн тоон үзүүлэлт 2010 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлтэд хүрснийг “NBC” телевизийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд явуулсан санал асуулгад оролцогчдын 81 хувь нь эдийн засгийн байдалд ямар нэгэн байдлаар сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн бол ердөө 19 хувь нь сэтгэл хангалуун байна хэмээн хариулсан байна. Ийнхүү эдийн засгийн төлөв бүрхэг байгаа нь сонгуулийн өдөр Ардчилсан намынханд томоохон үр дагаврыг авчирч магадгүй байна.

Эдийн засгийн байдалдаа сэтгэл дундуур байгаа хүмүүсийн тоо хамгийн сүүлд 2010 оны сонгуулийн үеэр ийм түвшинд /84 хувь/ хүрч байжээ.

Тухайн онд Бүгд найрамдах намынхан Төлөөлөгчдийн танхимын 63 суудлыг авснаар 1940-өөд оны сүүлээс хойш Конгрессын доод танхимд хамгийн нөлөө бүхий хяналт тогтоосон намаар тодорч байсан ажээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

зочин [139.5.217.76] 2022-11-09 01:12:09

Манайх 8 жил баяжсан

Зочин [202.9.46.216] 2022-11-08 18:44:22

Наагуураа ардчилал хүний эрх, эрх чөлөө ярьж, цаагуураа инфляцийг өсгөж банк санхүүгийн эзэдийнхээ орлогыг нэмэгдүүлж, америк иргэд болон хүн төрөлхтнийг ядууруулж эдийн засгийн хямралд оруулдаг ардчилагчдыг дахиж хэзээ ч сонгож болохгүй

Зочин [64.119.16.95] 2022-11-08 16:31:00

63,,хувь юм биш үү 436 суудал байдаг гэж уншсан юм бна


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.