Боловсролын салбарын 1000 орчим хүн ажлаа сольжээ
Боловсролын салбар дахь авлигын эрсдэл, авлигаас ангид боловсрол “Ёс зүй ба шударга байдал” хэлэлцүүлэг өнөөдөр Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын байранд боллоо. Энэ үеэр Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “2022 оноос цэцэрлэгт элсүүлэх үйл явцад тойргийн бодлогыг хатуу барьсан боловч тойргийн бусаар элссэн элсэгч 23 хувьтай байсаар л байна. Боловсролын салбартай холбоотой АТГ-т ирүүлсэн нийт өргөдөл, гомдлын 50-аас дээш хувь нь гэмт хэргийн шинжтэй байна. 2018-2021 он болон 2022 оны нэгдүгээр улиралд ерөнхий боловсрол болон сургуулийн өмнөх боловсролын салбар дахь ажилчдын 1654 хүнээс 942 хүнийг шийдвэрийн дагуу ажил, мэргэжлийн байрыг нь сольжээ.
Үүнээс 22 хувь нь ажилтны хүсэлтээр, 16 хувь нь тэтгэвэрт гарсан, 10 хувь нь өөр албанд томилогдсон, 52 хувь нь бусад шалтгаанаар байдаг байна.Мөн 2020-2021 онд боловсролын салбарын захирал, удирдах албан тушаалтнуудыг ихээр сольсон. Боловсролын салбарт ажилладаг нэг хүн ямар нэгэн асуудал гаргахад нийгэм тухайн салбарыг нийтээр нь тийм юм шигээр хардаг" гэв.
Сэтгэгдэл