Ши Жиньпин: Хятадаар дайран өнгөрөх нүүдлийн шувуудын дөрвөн зурвас замыг хамгаална
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11-р сарын 5-ны үдээс хойш тус улсын Ухань хотод зохиогдсон “Намгархаг газрыг хамгаалах конвенц”-ын гэрээлэгч талуудын 14-р хурлын нээлтэд цахимаар оролцон, “Намгархаг газрыг нандигнан хойшдын ирээдүйг сахин хамгаалж намгархаг газрыг хамгаалах дэлхий нийтийн үйл ажиллагааг хөгжүүлье” сэдвээр илтгэл тавьжээ. Энэ үеэр Ши Жиньпин: “Хятад Улс хүн ба байгаль эвсэн зохицсон орчин үеийн шинэчлэлтийг бүтээн байгуулж, намгархаг газрыг хамгаалах үйлсийг өндөр түвшинд хөгжүүлэх болно.
Саяхан Хятад Улс “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орон зайн төлөвлөлтийн арга төсөл”-ийг боловсруулав.
Мөн цаашид ч хэсэг бүлэг үндэсний цэцэрлэгт хүрээлэнг нэмж байгуулснаар хуурай дахь улсын нутаг дэвсгэрийн талбайн 10 хувь орчимд хүрч, 11 сая га шахам намгархаг газрыг үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн системд хамруулж, гурван мөрний эх, Хөхнуур, Зойге, Хатан голын ам, Ляохэ гол, Сунгаар болон Нон мөрний тогоруу шувуу нутагшсан бүс зэрэг намгархаг газрын онцлог бүхий үндэсний цэцэрлэгт хүрээлэнг гол болгон бүтээн байгуулж, намгархаг газрыг хамгаалах төлөвлөлт болон намгархаг газрыг хамгаалах үндэсний томоохон төслийг хэрэгжүүлэх болно. Хятад улс олон улсын харилцаа хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэн, манай улсаар дамжин өнгөрөх нүүдлийн шувуудын дөрвөн зурвас замыг хамгаалж, Шэньжэньд “Олон улсын мангрове ойн төв”-ийг байгуулж, Дэлхийн далай тэнгисийн эргийг хамгаалах форумын хурлыг дэмжиж ажиллана” гэв.
Сэтгэгдэл
Зочин [122.201.31.64] 2022-11-09 00:28:01
Ямар учиртай юм бол, манайхан бас судлаад үзээрэй