СNN: Конгрессын завсрын сонгуульд бүгд найрамдахчууд тэргүүлж байна

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын суудлын төлөөх өрсөлдөөнд Бүгд найрамдах намынхан бараг хоёр дахин илүү саналын зөрүүтэй тэргүүлж байна гэж "CNN" телевиз мягмар гаргийн орой мэдээлжээ. Тус телевизээр мэдээлснээр, бүгд найрамдахчууд одоогоор Америкийн хууль тогтоох байгууллагын доод танхимд хяналт тогтооход шаардлагатай 218 суудлаас 93-ыг нь аваад байгаа аж. Харин Ардчилсан намынхан 49 суудлыг авсан байна. Гишүүдийнх нь гуравны нэг нь дахин сонгогдох Конгрессын дээд буюу Сенатын танхимд бүгд найрамдахчууд 38, Ардчилсан намынхан 37 суудал авчээ.

Мягмар гарагт болсон завсрын сонгуулиар АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын бүх 435 гишүүнийг, Сенатын танхимын гишүүдийн гуравны нэгийг сонгож байгаа юм. Үүнээс гадна, 36 муж улс, гурван нутаг дэвсгэрийн захирагч нар сонгогдоно. Энэ удаагийн сонгуулиар эрх баригч Ардчилсан нам Конгрессын хоёр танхимын аль алинд нь олонхын суудлаа алдаж магадгүй гэж АНУ-ын ажиглагчид таамаглаж байна.

АНУ-д дээрх сонгуулийг тэгш жилийн 11 дүгээр сарын эхний мягмар гарагт явуулдаг. Өндөр жил уг сонгууль нь ерөнхийлөгчийн сонгуультай давхацдаг бөгөөд бүх нийтийн гэж нэрлэдэг бол өндөр бус жил ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дундаа орсон үед болдог учир завсрын гэж нэрлэдэг.


Сэтгэгдэл

Зочин [202.21.109.12] 2022-11-09 14:05:57

Дайн дэгдээсэн нам болиосой


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.