Украины Ерөнхийлөгч “Хорийн бүлэг”-ийн уулзалтад оролцоно
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Индонезийн Бали аралд удахгүй болох “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоно гэж Украины “Suspilne” телевиз мягмар гарагт төрийн тэргүүний хэвлэлийн төлөөлөгч Сергей Никифоровыг эш татан мэдээлжээ.
“Мэдээж ямар нэг хэлбэрээр Владимир Зеленский “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоно” гэж С.Никифоров мэдээлээд, түүнийг уг уулзалтад цахим хэлбэрээр оролцох бололтой хэмээн нэмж хэлсэн байна.
“Хорийн бүлэг”-ийн төр, засгийн тэргүүн нарын 17 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Бали аралд 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд "Хамтдаа илүү хүчтэй сэргэе" уриан дор болно.
Сэтгэгдэл
Зочин [202.126.88.182] 2022-11-09 10:31:30
Тэгнэ шдэ энэ муу алиалагч.Энэ салбадайгаас болж Украйн сүйрч бн эртхэн тэр Орост нэгдэх хүсэлтэй Украйн дахь Орос үндэстэнгүүд амьдардаг мужуудийг нь өгөөд бууж өгөх байсан юм
Ногооноо [192.82.69.215] 2022-11-09 09:22:09
Алиалагч очоод баахан гуйлаг түйлэг болно биз дээ.Их 20д ордоггүй улс