Оросын хийн төлбөрийг рублиэр хийх тохиролцоонд хүрчээ

Aдмин / Гадаад мэдээ

Турк, ОХУ эрчим хүчний салбарт үндэсний валютаар харилцан төлбөр тооцоо хийх талаар зөвшилцөлд хүрчээ. Энэ тухай Туркийн Эрчим хүч, байгалийн баялгийн сайд Фатих Донмез мягмар гарагт мэдэгдсэн байна. “Орос улстай хийж буй манай худалдаа олон чиглэлд үргэлжилж байна. Эрчим хүч бол яах аргагүй хамгийн их зардалтай салбаруудын нэг боловч аялал жуулчлал, хоол хүнс зэрэг ч хамаатай. Хоёр улсын удирдагчид 5-6 жилийн турш үндэсний мөнгөн тэмдэгтээр худалдаа хийх замыг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсээр ирсэн. Одоогоор энэ үйл явцыг улам хурдасгаж байна. Саяхан болсон бидний уулзалтын үеэр Оросын хийн төлбөрийг рублиэр хийх тохиролцоонд хүрсэн. Үүнтэй холбогдуулан мэдээж хэрэг техникийн зарим ажлыг дуусгах шаардлагатай байна" гэж тэрбээр “TRT” телевизийн сувагт ярилцлага өгөхдөө хэлжээ.


Сэтгэгдэл

Иргэн [202.126.90.144] 2022-11-12 08:55:43

Зөв ш дээ манай дарга нар ухаантай байсан бол нетфийн болон бусад бүтээгдхүүний төлбөрийг рублээр хийх хэрэгтэй бсан юм дах

ЗОЧИН [192.82.83.127] 2022-11-09 09:23:32

ДЭЛХИЙД ХЭН Ч ХААНА Ч ТООГДДОГГҮЙ РУБЛЭЭР ТООЦОО ХИЙХ НЬ ЗӨВХӨН ОРОСТ Л АШИГТАЙ, ОРОСТ ДОЛЛАР, ЕВРОГИЙН ТУСГАЙ ДАНС НЭЭГЭЭД ЭХЛЭЭД ТҮҮНДЭЭ ВАЛЮТ БАЙРШУУЛНА, ТЭР ВАЛЮТААРАА ОРОСТ РҮБЛЬ ХУДАЛДАЖ АВЧ ТӨЛБӨР ХИЙНЭ ГЭЖ БГАА, ИЙМ Л ЮМ Ш ДЭЭ.

Зочин [64.119.21.114] 2022-11-09 09:53:03

Tegeed zuw sh dee. Ingej bj l ruble une tsenetei bolno.

Зочин [139.5.217.24] 2022-11-09 09:05:54

Манайх жонш , малын мах болон бусад түүхий эдээр бартер хийх хэрэгтэй


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000