Их Британи, АНУ шингэрүүлсэн хий их хэмжээгээр нийлүүлэх гэрээ байгуулахад ойртжээ

Aдмин / Гадаад мэдээ

Эрчим хүчний хямрал үргэлжилж буй улс орныхоо байдлыг сайжруулахын тулд Америкаас байгалийн шингэрүүлсэн хий импортлох талаар хийж буй Их Британийн Ерөнхий сайдын хэлэлцээ дуусах дөхөж байна гэж “Daily Telegraph” сонинд бичжээ. Тус сонинд мэдээлснээр, хоёр орны хооронд гэрээ байгуулсныг ойрын хоёр долоо хоногт мэдэгдэж магадгүй. АНУ Их Британид 10 тэрбум шоо метр байгалийн шингэрүүлсэн хий нийлүүлэхээр тохиролцох төлөвтэй байна.

Их Британийн үндэсний эрчим хүчний сүлжээнээс урьд нь мэдэгдэхдээ, хэрэглэгчид Европоос, мөн Катар, АНУ зэрэг орнуудаас түлшний экспортын зардлыг нөхөхөд хангалттай өндөр үнээр худалдаж авах эсэхээс тус улсыг хийгээр хангах хүчин чадал нь хамаарна гэсэн байна.

Их Британийн хэсэг албан тушаалтнууд өвлийн эрчим хүчний хямралаас өмнө тус улсад түлш нийлүүлэх 20 жилийн гэрээ байгуулахаар АНУ-аас байгалийн шингэрүүлсэн хий экспортлогчдыг хайж байна гэж “Bloomberg” агентлаг есдүгээр сард мэдээлсэн. ОХУ-аас байгалийн шингэрүүлсэн хий импортлохоо ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс зогсооно гэж тус улсын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн яам 10 дугаар сарын 28-нд мэдэгдсэн билээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.