CNN: Нэнси Пелоси Төлөөлөгчдийн танхимд дахин сонгогджээ

Aдмин / Гадаад мэдээ

Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси завсрын сонгуулийн дүнгээр суудлаа хадгалж үлдлээ гэж "CNN" суваг мэдээлжээ Тус сувгийн мэдээлснээр, Н.Пелоси Калифорни муж улсын 11 дүгээр сонгуулийн тойрогт Бүгд найрамдах намын өрсөлдөгч Жон Деннисыг 82 хувийн санал авч, ардаа орхисон байна. Гэсэн хэдий ч бүгд найрамдахчууд Төлөөлөгчдийн танхимын олонхын суудлыг авбал танхимын даргыг намынх нь төлөөллөөс томилно. Н.Пелосиг "Ардчилсан намын хамгийн нэр хүндтэй нүүр царай", "бүгд найрамдахчуудын эвлэршгүй өрсөлдөгч" гэж “CNN” тодорхойлдог.

2019 онд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын даргаар томилогдсон тэрбээр 1987 оноос хойш Төлөөлөгчдийн танхимд ажиллаж байгаа юм. 10 дугаар сарын 28-нд үл таних этгээд Нэнси Пелосигийн гэрт нэвтэрч, 82 настай нөхөр Пол Пелосид нь халдсан. Хатагтай Пелоси тэр үед гэртээ байгаагүй байна. BBC-ийн мэдээлснээр, халдлага үйлдсэн сэжигтэн хэт барууны үзэлтэн байжээ.


Сэтгэгдэл

зочин [64.119.24.235] 2022-11-10 06:12:57

Нас бол тоо. Манайхан бол 10 жил ажилчихаад тэтгэвэр нэмүүлэхээр Пүрэвдоржтой хамт жагсана Тэд 50-60 настангууд Дөнгөж тэтгэвэрээ тогтоолгоод жагсах юм. С.Эрдэнэ 10 жил бэлэглэж буян болсон. Тиймгүй бол тэтгэвэртээ гарч зөрүү үүсгэхгүй. Ялгаа байна аа.

зочин [192.82.72.166] 2022-11-09 15:57:18

80 гаруй настай энэ итали авгай тэтгэвэртээ гарах болоогүй юм байх даа?


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.