БНСУ-д ажлын байрны тоог нэмэгдүүлжээ

Aдмин / Гадаад мэдээ

БНСУ-д өнгөрсөн 10-р сард 700 мянга орчим ажлын байр нэмэгдсэн байна. Тус улсын ажлын байрны өсөлтийн хувьд, өнгөрсөн сард 2021 оны гуравдугаар сараас хойш 20 дахь сардаа дараалан өссөн үзүүлэлт гарсан. Үүний зэрэгцээ, ажилгүйдлийн түвшин өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0,4 хувиар буурч, 2,4 хувьд хүрсэнг Ёнхап агентлаг уламжилжээ.

Статистикийн мэдээллээс авч үзвэл, өнгөрсөн сард ажил эрхлэлтийн үзүүлэлт 28 сая гаруй болж нэмэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 677 мянгаар өссөн сайн үр дүн гарчээ. Ингэснээр 1999 оноос хойшхи 10-р сарын ажлын байрны хамгийн том өсөлт болжээ. Харин ажлын байрны жилийн өсөлтийн хурдаар нь авч үзвэл өнгөрсөн сард тав дахь сардаа өсөлт нь удааширсан тохиолдол болж байгаа юм. Өнгөрсөн 1-р сард тус улсад нэг сая гаруй ажлын байр нэмэгдсэнээр сүүлийн 22 жилийн дээд амжилт тогтоосон байна.

Өнгөрсөн сард шинэ ажлын байрууд нь ихэвчлэн үйлдвэрлэл, эрүүл мэндийн салбарт бий болжээ. Харин жижиглэн худалдаа, санхүүгийн салбарт ажлын байрны тоо энэ хугацаанд буурсан байна. Тус улсын хэрэглээний үнийн индекс есдүгээр сард 5.6 хувьтай байсан бол өнгөрсөн сард 5.7 хувь болж өсчээ. Солонгосын банк инфляцыг даван туулахын тулд жишиг хүүгээ өнгөрсөн сард 2.5 хувиас 3 хувь болгон нэмэгдүүлжээ. Тус банк сүүлийн 10 жилийн хугацаанд анх удаа хүүгээ 3 хувь хүртэл өсгөжээ.


Сэтгэгдэл

Зочин [192.82.76.18] 2022-11-10 02:16:10

uursduu hiij chadahgui bol yagaj ene ulsiin bodlogiig n hulgailaach. Ta nar gants sain chadana daa.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.