Сенатын танхимд аль нам хяналтаа тогтоохыг гурван муж Улс шийдвэрлэнэ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын завсрын сонгуульд Ардчилсан намынхан урьдчилан төсөөлж байснаас олон санал авсныг урьдчилан дүнгүүд харуулж байгаа ч хэд хэдэн гол муж улсуудад саналын хуудасны тооллого үргэлжилж байгаа тул Конгресст аль нам хяналтаа тогтоох нь одоогоор тодорхойгүй байна. Энэхүү сонгуулийн үр дүн Ерөнхийлөгч Жо Байден бүрэн эрхийн хугацааныхаа хоёрдугаар хагаст ямар үйл хэргийг гүйцэлдүүлж чадахыг шийдвэрлэх ач холбогдолтой юм.

Сенатын танхимд аль нам хяналтаа тогтоох нь Аризона, Невада, Жоржиа гэсэн гурван муж улсын сонгуулийн дүнгээр ерөнхийдөө шийдвэрлэгдэнэ. Одоогоор Аризона, Невадагийн сонгуулийн дүнг урьдчилан таамаглахад хэтэрхий эрт байгаа бол Жоржиад ирэх сард хоёрдугаар шатны санал хураалт явуулахаар болоод байна.

Харин 435 гишүүнтэй Төлөөлөгчдийн танхимд Бүгд найрамдах намынхан урьдчилан төсөөлж байснаас цөөн суудалтай хэдий ч хяналтаа тогтоох төлөвтэй байна.


Сэтгэгдэл

БНН ялаасай. Улсын бодлого нь сайжрах цаг болсон. [192.82.78.92] 2022-11-10 14:08:12

Бүгд найоамдах гамынх гарвал сайн юмсан. Харж л байя.

Зочин [184.191.68.198] 2022-11-10 14:25:02

МОНГОЛОО Л ХИЧЭЭ, МОНШ МИНЬ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.