ИТЭВОН ДАХЬ ЗОЧИД БУУДЛЫН ДАРГЫГ МӨРДӨН БАЙЦААЛТАД ШИЛЖҮҮЛЖЭЭ
Сөүлийн Итэвон дүүрэгт сүнсний баяраар болсон эмгэнэлт явдалтай холбоотойгоор мөрдлөг шалгалт үргэлжилж байна. Олон хүн цугларсан тус гудамж дахь хууль бус өргөтгөлүүдээс болж зай талбай улам нарийссан гэдгийг тусгай мөрдөн байцаах баг өчигдөр /2022.11.09/ тогтоожээ.
Тодруулбал, Мөрдөн байцаалтын баг 14 мөрдөн байцаагчийг Хамилтон зочид буудал руу ажиллуулахаар илгээжээ. Хамилтон зочид буудал үндсэн барилгынхаа хойд талын 17.2 м/кв талбайг хууль бусаар сунгаж, өргөтгөл барьсан нь шалгалтаар тодорхой болжээ.
Зочид буудлын даргыг барилгын болон замын хууль зөрчсөн хэргээр мөрдөн байцаалтад шилжүүлэв. Мөн Хамилтон зочид буудлын лицензийн бичиг баримтыг хурааж авахаар болсон.
Сэтгэгдэл
ss [43.228.130.138] 2022-11-10 09:08:20
туг тахихнээ зайлуул