МИШЭЭЛ ЭКСПО ТӨВИЙН "FOOD STREET"-Д ГАРСАН ГАЛЫГ БҮРЭН УНТРААЖЭЭ

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Мишээл экспод гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 10-ны өдрийн 06:28 цагт ирсэн.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр, унтраах аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход "Food street" хоолны газрын дээврийн хэсэгт гал гарч байсан.

Алба хаагчид 06:53 цагт тархалтыг зогсоож, 07:20 цагт бүрэн унтраалаа. Гал түймэр гарсан шалтгаан, нөхцөлийг тогтоохоор Гал түймрийн улсын хяналтын байцаагч, галын шинжээчийн бүрэлдэхүүн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.