"Хорийн бүлэг"-ийн уулзалтад ОХУ-ыг С.Лавров төлөөлнө
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Балид болох “Хорийн бүлэг”-ийн /G20/ дээд хэмжээний уулзалтад оролцохгүй, тус улсын төлөөлөгчдийг Гадаад хэргийн сайд Сергей Лавров тэргүүлэхээр болжээ. Энэ тухай Оросын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлсэн байна. “G20”-ийн дээд хэмжээний уулзалтад ОХУ-ыг Сергей Лавров төлөөлөх шийдвэр гарсан” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч хэлжээ.
Оросын удирдагч удахгүй болох дээд түвшний уулзалтын хурлуудын нэгд цахимаар оролцож магадгүй гэж өмнө нь “Reuters” агентлаг Индонезын Засгийн газрын төлөөлөгчийн мэдээнээс эш татан мэдээлсэн юм. “G20”-ийн дээд хэмжээний уулзалт Индонезын Бали аралд 11 дүгээр сарын 15-16-нд болно.
Сэтгэгдэл