“Binance” өрсөлдөгч крипто биржээ худалдаж авахаас татгалзжээ

Aдмин / Гадаад мэдээ

Крипто зах зээлийн томоохон тоглогч болох “Binance” “FTX” биржийг худалдаж авахгүй байхаар шийдсэнээ твиттер хуудсандаа мэдэгджээ. "“FTX”-ийн үйлчлүүлэгчдийг дэмжиж, хөрвөх чадвараар хангахыг хүссэн боловч компанид иж бүрэн үнэлгээ (due diligence) хийсний дараа бид "FTX.com" сайтыг худалдан авахгүй байхаар шийдлээ" гэж “Binance” мэдээлсэн байна. Түүнчлэн хэрэглэгчийн мөнгийг зүй бусаар ашигласан тухай сүүлийн үеийн мэдээллүүд, АНУ-ын зохицуулагч байгууллагаас (АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо) явуулж буй мөрдөн шалгах ажиллагаа ийм шийдвэр гаргахад нь нөлөөлжээ.

“FTX”-ийг худалдаж авах заавал биелүүлэх албагүй гэрээнд 11 дүгээр сарын 8-ны мягмар гарагт гарын үсэг зурсныг “Binance”-ийн ерөнхий захирал Чанпэн Жао мэдэгджээ. Тэрбээр мөн компани нь өрсөлдөгчөө худалдан авахаас ямар ч үед татгалзаж болно гэдгийг хэлсэн байна.

“Binance”-ийн ерөнхий захирал "FTX” тусламж хүсэж хандсаны дараа худалдаж авах шийдвэр гаргасныг мөн онцолжээ. Төлбөрийн чадваргүй болсон гэж мэдээлсэн “CoinDesk”-ийн шалгалтын дараа “FTX”-ийн асуудлууд эхэлжээ. Санаа зовсон хөрөнгө оруулагчид мөнгөө их хэмжээгээр татаж эхэлсэн байна. Гэрээнд гарын үсэг зурсныг зарлахаас 72 цагийн өмнө FTX”-ээс 6 тэрбум ам. доллар татагджээ.

АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо “FTX” үйлчлүүлэгчдийнхээ хөрөнгийг буруугаар ашигласан эсэхийг шалгаж эхэлсэн гэж “Bloomberg” агентлаг мэдээлсэн байна. "SEC" шалгалт хэдэн сарын өмнө "FTX" болон криптовалютын зээлийн үйл ажиллагаатай холбоотой мөрдөн шалгалтын хамт эхэлсэн гэж хоёр эх сурвалж “Bloomberg”-т мэдээлжээ. АНУ-ын зохицуулагч байгууллага одоогоор “FTX”-ийг албан ёсоор буруутгаагүй байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.