АНУ Украинд 400 сая ам.долларын шинэ багц цэргийн тусламж үзүүлнэ
АНУ Украинд 400 сая ам.долларын шинэ багц цэргийн тусламж үзүүлэхээр болсныг тус улсын Батлан хамгаалах яам пүрэв гарагт мэдэгджээ. "Өнөөдөр Батлан хамгаалах яам аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт Украины хэрэгцээг хангах зорилгоор ерөнхийлөгчийн 400 сая ам.долларын аюулгүй байдлын багц тусламжийг хуваарилсныг зарлаж байна" гэж Пентагоны хэвлэлийн мэдээнд дурдсан байна.
Энэхүү багц тусламжийн хүрээнд “Hawk” агаарын довтолгооноос хамгаалах системд зориулсан пуужин, түүнчлэн “Stinger” пуужингаар тоноглогдсон “Avenger” зенитийн пуужингийн дөрвөн цогцолбор, “HIMARS” пуужингийн системд зориулсан нэмэлт сум, 155 мм-ийн их бууны сум 21 мянгыг, өндөр нарийвчлалтай 155 мм-ийн их бууны сум 500-г, хүйтэн цаг агаарын хэрэгсэл болон бусад цэргийн техникийг Киевт илгээх юм.
Энэ нь 2021 оны наймдугаар сараас эхлэн АНУ-аас Украинд үзүүлж буй 25 дахь багц тусламж гэдгийг хэвлэлийн мэдээнд онцолжээ. Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойш АНУ Украинд нийтдээ 19.3 тэрбум гаруй ам.долларын цэргийн тусламж үзүүлжээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл
Зочин [192.82.76.232] 2022-11-11 04:51:04
Замд нь устгаад байж чадахгүй байгаа юм байх даа
зочин [66.181.189.118] 2022-11-11 03:26:25
Эхнээсээ ахиухан өгөөд дайснаа дараад авахгүй сурталчилгаа нь ихдээд байна даа. Цаг алдаж байна. Өвлөөс өмнө хориглохоос өмнө учраа олох байлаа. Одоо хэцүү.