Хятадад коронавирусний халдварын 10 мянга гаруй шинэ тохиолдол илэрчээ

Aдмин / Гадаад мэдээ

БНХАУ-д дөрөвдүгээр сараас хойш анх удаа нэг өдрийн дотор 10 мянга гаруй шинэ тохиолдол илэрчээ. Тус улсын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооноос мэдээлснээр, өнгөрсөн хоногт өндөр халуурах, ханиалгах болон “COVID-19”-ийн бусад шинж тэмдэг илэрсэн 1209 хүн, мөн шинж тэмдэггүй 9520 тохиолдол бүртгэгдсэн байна.

Хятадын эх газарт нийтдээ коронавирусээр халдварласан 70.1 мянган хүн эмнэлэгт байгаагийн 85 хувь нь шинж тэмдэггүй тээгчид байна. Сүүлийн долоо хоногт БНХАУ-ын муж, төвийн харьяа хотууд, өөртөө засах орнуудын түвшний бүх бүс нутагт “COVID-19”-ийн шинэ тохиолдол илэрчээ.

Тусгай эмнэлгийн байгууллагуудад тусгаарласан нийт халдвар авсан хүний дөрөвний нэг орчим нь өмнөд Гуандун мужид ногдож байна. Тус муж вирусний тархалтын хурдцаар урьдын адил нэгдүгээрт орсон хэвээр байгаа бол хоёр, гуравдугаарт, Өвөр Монгол (хойд), Шинжаан (баруун хойд) гэсэн хоёр өөртөө засах орон бичигдэж байна. БНХАУ-ын Засгийн газар “ковидыг тэглэх” бодлогоосоо татгалзах гэж яарахгүй байна. Гэсэн хэдий ч эрх баригчид коронавирустэй тэмцэх илүү уян хатан стратеги баримталж эхэлжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.