Нийтийн тээврийн салбарт НЭГДСЭН стандарт мөрдүүлэх нь чухал байна

Aдмин / Нийслэл

Дэлхийн томоохон хотуудад иргэдэд хүртээмжтэй нийтийн тээвэр үйлчилж тодорхой стандартыг мөрдүүлдэг. Харин манай улсад энэ төрлийн дүрэм журам бий ч тодорхой үр дүнгээ өгч чадахгүй байгааг шинжээчид дүгнэсэн. Олон улсын жишигт нийцсэн салбарын стандарт, дүрэм журмыг мөрдүүлэхэд парк шинэчлэл хийгээгүй нь нөлөөлж байгааг мэргэжилтнүүд хэллээ.

Улаанбаатарт хотод хоногт 900 автобус иргэдэд үйлчилдэг. Үүний 70 гаруй хувь нь ашиглалтаас гарсан ч үйлчилгээнд явсаар байна.

Нийслэл хотын нийтийн тээврийг нийт иргэдийн зүгээс шүүмжлэн авч үздэг. Тухайлбал Нийтийн тээвэр бохир, тухгүй учраас үйлчлүүлэхээс татгалздаг болохоо хэлдэг. Угтаа бол түгжрэлийг шийдэх бас нэг арга зам нь нийтийн тээвэрт явж байгаа автобуснуудыг шинэчлэх явдал юм. Тохитой тухтай, цэвэрхэн автобусаар хэн ч гэсэн үйлчлүүлэхийг хүснэ.

Харамсалтай нь асуудлыг шийдэх ёстой дээр сууж байгаа дарга нар аман дээрээ олон ажлууд хийж байгаа мэт ярьдаг ч бодит байдал дээр хав хар утаа хаяхын хажуугаар явж ядсан, байгаа хэдэн суудал нь салж унах гэж байгаа мэт автобуснууд нийтийн тээврийн үйлчилгээнд явсаар байна. Хамгийн наад захын жишээ нь олон Улсад алдартай гадаадын аялагчид монгол Улсад ирээд Солонгосын 1990-ээд оныг санагдуулж байна гэж цахим худсаараа бичлэг оруулдаг. Энэ бол баярлах шалтгаан биш эмгэнэл, уйлах шалтгаан юм.

Иймд Нийтийн тээврийн салбарыг НЭГДСЭН нэг стандарттай болгох зайлшгүй шаардлага байна. Энэ чигээр явсаар байвал нэг сая жуулчин байтугай байгаа иргэд нь гадны орон руу зугтаад дуусна. Адаглаад түгжирч явахдаа тохьтой тухтай автобусаар үйлчлүүлбэл таатай. Монголчууд бүгд Солонгос Улсаас хугацаа нь дууссан автобус оруулж ирээд, нийтийн тээвэрт явуулж байгааг мэднэ. Тийм болохоор амаараа биш үйлдлээрээ нүдэнд харагдтал эрс шинэчлэлийг хийгээч ХОТЫН ДАРГАА.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.87] 2022-11-20 04:51:38

Солонгосын хогийн цэг дээр хаясан автобус улны монгол хоёр яг таарч дээ.

зочин [64.119.23.27] 2022-11-20 02:25:34

Стандартын тухай одоо ярьж цаг авч байдаг. Бүхэл бүтэн газар байнга ажилласаар ирсэн шүү дээ. Түгжрэл ярихаар өөр юм яриад эхэлж байна гэнэ. Нэг нам дийлэнхи олонхи болоод бүтэн 6 жил боллоо. Нүүрсний болон элдэв хулгайг цэгцлэх хугацаа байсан байна. Хүсэхгүй л байна. Ярихын хувьд зөв бодлого яриад л байх юм.Удах бол эс үйлдэл шүү.

zochin [66.181.161.80] 2022-11-19 11:03:23

ene niitiin teewer arai bishee ,mash bohir suudal baisan ch suuddagui tegeed humuus owol ch ,zun ch tsonh ongoilgoj agaar oruulan gej bhgui shuu ,biw bituu yumand l ywaad uner tanar n awah yum bhgui ,ongoilgohoor uurlna daarlaa ch geh heden buudal ywaad l buuna shde tend yumar amidarah gej bga bish de,ydaj agaar oruulaar ywbal hen hend maan heregtei shde ,

Huz [192.82.87.79] 2022-11-19 10:10:42

Sumtaibuzar chin usan teewer hiine gej soliorch bgaa huntei autobus yarih hereggui bh


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.