НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХОХИРОЛ 40 ИХ НАЯДААР ЯРИГДАЖ ЭХЭЛЖЭЭ

Aдмин / Нүүр

“Эрдэнэс Таван толгой” компанид онцгой дэглэм тогтоогоод сар орчмын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг чөлөөлж, араас нь “Эрдэнэс Таван толгой” компанийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга Х.Нурлат, Худалдан авалтын хэлтсийн дарга Б.Отгонжаргал нарыг АТГ-аас цагдан хорьсон. Тэднийг албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэж буруутган шалгаж буй. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэс Таван толгой” компани, Таван толгой төмөр замыг тойрсон хуулийнхны томоохон баг өргөн бүрэлдэхүүнтэй ажилласан байгаа юм. Тэд нүүрсний хэрэгтэй холбоотой 20 гаруй объектод нэгжлэг хийж, 30 гаруй хүнээс байцаалт авсныг мэдээлсэн. Мөрдөгчид мэдүүлэг авсан хүмүүсээс зарим албан тушаалтнуудыг хорих саналыг прокурорт хүргүүлсэн байна. Тэдний дунд томоохон албан тушаалтнууд ч багтсан гэх мэдээлэл байгаа юм. Хуулийнхны шалгалт Эрдэнэс Таван толгой, Таван толгой төмөр зам компаниар тогтохгүй цаашлаад гааль, хилийн цэрэг гээд өргөжих аж.

Нүүрсний хэрэгтэй холбоотой өөр нэг анхаарал татсан асуудал нь хохирлын тухай болоод байна. УИХ-ын гишүүн Л.Энхболд манай сонинд өгсөн ярилцлагадаа “...Нүүрсний үнийг их барьдаг байсан. Жишээ нь, Орон нутгийн таван толгойн нүүрсийг 25 ам.доллараар барьдаг байсан. ч бага үнээр зарж байсан. ЭТТ 50, 60 ам.доллараар зардаг байсан. Энержи ресурс 90 ам.доллараар зардаг байсан үе. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, хилийн цаана хэн нэгэн хятад нэртэй компани байгуулчихаад Монголоос нүүрсийг 25 ам.доллараар аваад хилийн цаана хэд нугалж зардаг байсан. Тэр мөнгө чинь өнөөдрийн ярьж байгаа 2.5 тэрбум ам.доллар. Тэр мөнгөнүүд оффшор бүс рүү явчихдаг. Томчуудын Хятадад байгуулсан бусад бүс нутагт байгуулсан компаниуд руу явчихдаг. Эргээд Монголд бараа бүтээгдэхүүн болоод ороод ирдэг. Ийм том нүүрсний бүлэг хулгай яваад байгаа юм...” гэх мэтээр ноцтой баримтуудыг дэлгэсэн.

Түүний дараахан УИХ-ын гишүүн, УИХ-ын Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох үүрэг бүхий түр хорооны дарга Г.Ганболд мөн манай сонинд ярихдаа “...Гаалийн ерөнхий газрын гурав, дөрвөн удаагийн шалгалтын дүнгээр маш их хэмжээний нүүрс алдсан байж магадгүй гэсэн дүгнэлтүүд гарсан. Үүний дагуу мөн нотлох баримт цуглуулж байгаа. Хяналт шалгалтын ажил явж байгаа учраас тэдэн тонн нүүрс хулгайд алдагдсан гэж одоо хэлэх боломжгүй байна. Ажлын үр дүн гарсны дараа тайлангаа бид нийгэмд мэдээлнэ” гэсэн байгаа. Түр хорооны гишүүн Б.Баттөмөр ч энэ сэдвээр цахим орчинд “эргэн ирэлт” хийж, жиргэж эхлэв. Тэрээр “Гурилын хулгайч баригддаг гэдэгтэй адил нүүрсний хулгайч нар баригдана. 3.0 сая тн нүүрс,нүүрсний тээвэр дагасан 1.5 тэрбум долларын луйврын асуудал яригдаж байна.

Маш том хулгай.Монголд төр, засаг хууль хяналтынхан байна уу? гэж заримдаа эргэлзэхэд хүрч байна” гэсэн нь нүүрсний хулгай Монгол Улсад ямар их хэмжээгээр хохирол учруулсны баталгаа.

Тэгвэл УИХ-ын гишүүн Т.Доржхандын өнгөрсөн баасан гаригийн мэдээлэлд нэлээд анхаарал татсан баримтууд дурдагдав. Тэрээр энэ хэрэгтэй холбоотой гурван асуудлыг хөндөж Ерөнхий сайдад асуулга тавьсан. Түүний мэдээллээс тодруулахад, “...Гаалийн мэдээлэлд тусгагдаагүй хулгайлагдсан нүүрсний асуудал бий. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 6.4 сая тонн нүүрсний хулгай буюу Монголын гаалийнхан мэдэхгүй, БНХАУ-д бүртгэлтэй нүүрсний асуудал бий. Өнөөдрийн ханшаар тооцоход 6.4 тэрбум ам.доллар буюу 20 их наяд төгрөгийн хулгай хийчихсэн...” гэсэн нь анхаарал татаж байгаа. Угтаа энэ тоон мэдээлэл Ерөнхий сайд болон “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” үүрэг бүхий түр хорооны хүрээнд яригдсан гэнэ.

Эх сурвалжийн хэлж буйгаар “Эрдэнэс Таван толгой” компанийн талбайгаас алдагдсан нүүрсний хэмжээ 6.4 сая тонн болсон гэдэг нь үнэн гэнэ. Ингэхдээ “Эрдэнэс Таван толгой” компани хамгийн оргил үедээ тонн тутмыг нь 204 ам.доллараар худалдаалж байжээ. Тэгвэл энэ дүнгээр бодоход хамгийн багадаа 40 их наяд төгрөгийн хохирол яригдаж байгаа аж. Энэ дүн мэдээлэл бол Монгол Улсын хоёр жилийн төсөвтэй тэнцэх том хэмжээний дүн учраас Түр хорооны хүрээнд ч нэлээд хянамгай, хаалттай яригдах болжээ.

Хохирлын хэмжээ нэмэгдэх тусам нүүрсний хэрэгтэй холбоотой төрийн өндөр албан тушаалтан, улстөрчдийн нэрс ч Төрийн ордноор яригдаж эхлээд байна. Ялангуяа “30 гэр бүл” гэж нэрлэгддэг томчууд энэ хэрэгт хамгийн том нөлөөтэй гэдгийг эх сурвалж тодотгож буй юм.

Нүүрсний хэрэг “Эрдэнэс Таван толгой” комапаниар тогтохгүй бусад компани, уурхайнуудад ч цэцэглэсэн мэдээллийг Түр хорооныхон шалгаж байгаа бололтой. Үүний нэг бол баруун чиглэлийн Ярантын боомтоор гаргадаг нүүрсний экспортын асуудал яригдаж эхэлжээ.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [103.10.22.99] 2022-12-01 20:40:37

Хил гаалиар гарч байгаа бол хэн ийм хулгай хийгээд байгаа нь ойгоймжтой байна .төрт байгаа намуудын маф бүлэглэл хулгай хийж байгаа ш дээ .Арт түмнийг ядуурал ул болгоод өөрсдөө хагартлаа баяжиж буй төрт байгаа нүүрсний хулгайчид ганц нүүрс гэхггүй өөр юу ч гаргаж байгаа юм хэн мэдэх юм бэ .Арай л аймар шуналтай хулгайчид юм аа . Эх ороноосоо уравсан чөтгөр шүгэлсэн муу ёрийн хулгайчид вэ . Үе үеийн намууд бас хамаатай шүү .

Зочин [103.229.120.87] 2022-11-27 05:36:03

Даанч зарим нэг нь хязгааргүй баян байсан юм. Хэрвээ тийм их мөнгө олсон юм бол ядаж бүтээн байгуулалтанд зарцуулахгүй яасан юм бэ. Идэхээс өөр чадваргүй новшнууд идэж дээ

Зочин [202.126.90.146] 2022-11-24 12:19:07

МАН дотроосоо эв нэгдэлтэй гээд гуцаад байсан. Хулгайчуудаасаа салах цаг ирсэн шүү. Монгол бахархалын өдөрт зориулж /76 / -г Их засаг хуулийг судлах хэрэгтэй.

Зочин [202.9.46.25] 2022-11-24 03:06:04

Нүүрсний хулгаач нарийн нэрсийг эхлээд олон нийтэд ил болгон зарлаж бултах нуун дарагдуулах аргагүй болгоод , дараа нь арга хэмжээнүүдээ авах хэрэгтэй . Хэрэг хэзээ ч хуучирдаггүй мөн эдгээр улсад хэргийг хөөн хэлцэх хугацаа гэж байхгүй байх ёстой .

Зочин [64.119.18.60] 2022-11-24 02:41:49

Муу хэлээд байсан Оюунэрдэнэ гаргаж ирж тавилаа штээ.Хүний өөрийн нам гэлтгүй бүгдийг нь шалгаж тогтоож шоронд хатаа хөрөнгийн хураа. Улс төр цэвэршиж нам бүлэглэл дамжсан хулгайч нараас төр улсаа шалга.

Гаа [59.153.114.157] 2022-11-24 02:26:43

Хулгайч нар -76

Иргэн [139.5.217.166] 2022-11-24 00:23:46

МАН хулгайлсан нь маргаангүй үнэн.

Зочин [66.181.160.123] 2022-11-25 00:29:13

Үнэн

Зочин [192.82.89.155] 2022-11-23 13:48:26

Odo bolildo hulgailaad bga bol. Tsagaan hadand bgaa jolooch naraa hul horio hij amidralaar ni toglohoo boli ter hymyys hyn shyy.

зочин [64.119.19.199] 2022-11-23 12:29:04

Бузар мөнгө гэж байдаггүй, БУРУУ МӨНГӨ ГЭЖ БАЙДАГ гэж үг бий. БУРУУ МӨНГӨ БУЛЧИНГААР НЬ ГАРДАГ гэж үг бас бий. Буруу мөнгө хариугаа авах байх аа? Хүний шуналаа гэж? 100 жил амьдрахгүй байж 1000 жил хэрэглэх хөрөнгө мөнгө цуглуулахын хэрэг байна уу? Улс нь өрөнд ороод л, ядуу тарчиг ард иргэд нь төлөх гэж бүсээ чангалсаар одоо сөгдөх, тасрах дөхөж байна уу? Харин ихэс дээдэс /гишүүд, сайд дарга нар/ мальтигаад л, таргалаад л, жавжаа хазаад л, хүзүү нь зузаараад л, дуу нь хөндийрөөд л, хөрөнгөжөөд л, хэт баяжаад л байна уу? Буруу мөнгөний гайгаа хэзээд амсдаг/үүрдэг гэсэн биз дээ?

зочин [59.153.86.85] 2022-11-23 08:09:17

найрсаг харилцаатай хятад улсын хил гаалийн байгууллагаас монгол улсаас хятад улсад орж ирсэн нүүрсний бүрэн хэмжээний мэдээг тусламж хүсэн ЗГ аас хандах нь зөв .

Зочин [202.9.46.25] 2022-11-24 02:56:40

Монголоос хятад уруу орсон нүүрсний тоо хэмжээг өдөр цагтай нь тэднийхээс аваад ,монголоос гарсан нүрсний баримттай тулгаж шалгана гэдэг зөв санаа б/на.

зочин [59.153.86.85] 2022-11-23 07:56:09

өнөөдөр шашны ид шид аврал засал ихэд дэлгэрч хүн бүр түүнд итгэж хамаг байдгаа дээдлэн барьж байгаа . энэ олон лам,бөө хутагт хувилгаадууд ийм хулгайн бузар замыг хаах хүч чадал алга уу . эсвэл хулгайчуудын багш нь гээд аврал ачлалаа тэдэнд үзүүлэн зам мөрийг нь засаад өргөл барьцыг нь аван нүдэн балай чихэн дүлий сууцгааж байна уу .

Зочин [103.57.93.149] 2022-11-23 07:20:41

Хүрэлсүх Оюун Эрдэнэ хоёр мэдээгүй гэвэл , Тэрэг шиг үлгэр байхгүй шүү

Зочин [66.181.160.123] 2022-11-25 00:30:54

Тиймээ

Huz [122.201.23.66] 2022-11-23 07:04:02

Temtsdeggui ...Yaridag ...martdag ard tumendee

бат [202.55.188.119] 2022-11-23 06:14:07

Үнэн шүү,бодит жишээ нь хүннү 2222 хороолол,цаад газар нь хятад дахь рио тинто,жинхэнэ мөнгө угаадаг газар

Зочин [202.126.90.151] 2022-11-23 06:05:35

Peeee yana vee ene eh ornoosoo urvasan urvagch hulgaichuudiig. Negiig ni duujilchihvel busad ni hulgailahaa bolih bolov uu.

Иргэн [103.26.193.214] 2022-11-23 05:19:42

Асар их баялагтай байж ард иргэдээ албаар ядуу байлгаж эрх мэдэлтнүүд дураараа идэж , хулгайлж баяжиж , байгааг мэдсээр ярьсаар байтал энэ улс сүйрэх нь ээ, номхон хонийг ноолоход амар гэж

зочин [66.181.182.71] 2022-11-23 04:51:36

Энэ их мөнгийг оруулаад ирвэл шинэ сэргэлтийн ажлууд асуудалгүй. бидний хөдөлмөрийн үнэлэмж цалин нэмэгдэж гадаадад зовж байгаа ажиллах хүчин тэр дороо орж ирж улс хөгжинө. Ардын хяналт гаргаж нэмэгдэл хүчээр үзэхгүй бол хуулийнхан шийдэхгүй л болов уу

Дорж. [202.9.41.26] 2022-11-23 03:18:48

Засгийн газраас Хятадад буй манайхаас нүүрс авдаг компануудад хамтарсан хяналт шалгалт хийх саналыг тавиж туслахыг хүсэх хэрэгтэй.

Зочин [202.126.90.108] 2022-11-23 02:27:22

Хэдэн жилийн өмнө нэг уих ын гишүүн баримттай ярьж байсан зүйл овоорсоор овоо олон хулгайч тодрох юм байна. Нухацтай шалгаж тогтоож авлагаа авсан шиг аваарай. Оюунэрдэнэ ухралгүй зүтгээд ардтүмэндээ үзүүлээд өгөөрэй

Зочин [192.82.83.221] 2022-11-23 01:06:19

Хятадын хууль хяналтынхантай хамтарч шалгаасай

Зочин [66.181.190.188] 2022-11-23 00:54:48

40 их наяд!!!аймаар хулгайчууд 76 еөк е.сайд бүгд холбоотой хувааж хүртэгсэд учраас жаахан шуугиж байгаад л нам дарагдана хэдэн хурган дарга буюу гүйцэтгэгч нар нь ялыг нь бага зэрэг үүрч магадгүй монгол улс хохироод л үлдэнэ үнэхээр чадалтай лам бөө нар байгаа бол хулгайч нарын гар хөлийг татуул үе удмаар өвчмн үхэлд нэрвэгдүүл. Тэнгэр ниргэг

Зочин [64.119.20.237] 2022-11-23 04:53:25

зөв

Фаранойд [192.82.75.130] 2022-11-23 00:32:43

үлгэр яръж хүмүүсийг сатааруулдаг


26 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
26 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.