ДАШТ-ИЙ 3 ХҮРЭЛ МЕДАЛЬТ Б.ШООВДОРТ ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛ ХҮРТЭЭНЭ

Aдмин / Спорт

Монголын эмэгтэй чөлөөт бөхийн шилдэг тамирчдын нэг, ДАШТ-ий 3 хүрэл медальт Баатаржавын Шоовдорт Монгол Улсын гавьяат тамирчин цол олгохоор болжээ. Тэрбээр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат бөгөөд 2010 оноос Хан-Уул дүүрэгт дасгалжуулагч Энхтөрийн удирдлага дор чөлөөт бөхөөр хичээллэж, 2011 оноос дасгалжуулагч Д.Батнямын шавь болсон байна. Мөн “Хөх чоно”, “Ганьт” клубт, 2013-2016 онд “Цастын барс” клубт, өдгөө “Хасу-Мегастарс” клубт харьяалагдаж байгаа бөгөөд 2015 оноос үндэсний шигшээ багийн тамирчин болж байв.

Б.Шоовдор “Лас-Вегас-2015” ДАШТ-д анх оролцсоноос хойш дөрвөн жил дараалан дэлхийн дэвжээнд зодогложээ. Тэрбээр “Будапешт-2018, “Нур-Султан-2019”, Осло-2021” ДАШТ-ээс гурван жил дараалан хүрэл медаль, Ази тивийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри” болон “Mongolia Open” ОУТ-ий 3 удаагийн аварга, Польшийн нээлттэй тэмцээн, Александр Медведь, Сассаригийн олон улсын тэмцээний аварга билээ.

ОУХМ Б.Шоовдор Монголын чөлөөт бөхийн тамирчдаас гурван удаа болон түүнээс дээш медаль хүртсэн 6 дахь тамирчин /Х.Баянмөнх, З.Ойдов, С.Батцэцэг, О.Бурмаа, О.Насанбурмаа, Б.Шоовдор/ юм.


Сэтгэгдэл

Зочин [192.82.84.248] 2023-01-01 19:11:05

Хямдхан л гавъяат болох нь дээ, ядаж нэг нь мөнгө байсан бол бас яах вэ гэх сэнж

зочин [66.181.166.196] 2022-11-23 08:52:14

олимпын медальтанд л гавьяат өгч баймаар, чөлөөтийн ДАШТ ч хулхи ш дээ, зарим жинд бараг ганц ялаад хүрэл дээр буух ч үе бий байх шүү

mk [66.181.168.82] 2022-11-25 01:14:42

чи өөрөө очоод ганц ялаад медаль авч чадах уу. Дэлхийд 3 байранд тийм амархан орж чадах уу. Б.Шоовдор авах нь зөв шүү.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.