Ганцаардмал хотожсон амьдралд живж буй монголчууд

Aдмин / Нүүр

Нүүдэлчин үнэт зүйлээ сэргээж, суурин соёлд улам бүр суралцах, нийгмийн эрүүл харилцааг ухамсарлах чадвар бололцоо монголчуудад бүрэн бий. Монголчуудын хувьд XX зуунд суурьшмал иргэншил руу шилжиж эхэлсэн. Гэтэл шинэ иргэншлийн дотор монголчуудын хувьд нийгмийн хэмжээнд “бид” гэсэн ухамсар суусан эсэх нь эргэлзээтэй гэж зарим эрдэмтэд үздэг. Хот суурин газруудад олноор суурьшихдаа таруу байснаасаа ч илүү хүнийрхүү байдалтайгаар аливаад хандах болсон гэж шүүмжилж байна. 20-р зуун гарсаар монголчуудын нийгэм, соёлын өөрчлөлт тухайлбал малчдыг нэгдэлжүүлэх оролдлого, социализмын үндэс суурийг бий зэрэг өөрчлөлтүүд гарсан нь хамтач нийгмийг тунхаглаж байв. Нийгмийн мини модел болох гэр бүл дэх зан төлөв нь нийгмийг тодорхойлдог. Эргээд нийгэм нь гэр бүлийнхээ зан төлөвт нөлөөлдөг. Цөм /nuclear/ буюу аав ээж, хүүхдүүдээс бүрдсэн гэр бүл нь өргөжсөн гэр бүл буюу аав ээж, эмээ өвөө, үр хүүхэд, хамаатан саднуудаас бүрдсэн гэр бүлээс илүүтэй индивидуалист байдлын шалтгаан болон нөлөө нь болж өгдөг.

Монголчууд өргөжсөн гэр бүлийн дотор төлөвшсөөр ирсэн. Хүн ажлын болон ажлын бус аль ч орчиндоо ижил зан төлөвтэй байдаг гэж үздэг. Тухайн нийгэмд зонхилж буй хэм хэмжээ нь тухайн хүн болон түүний ажилладаг байгууллага хоорондын харилцаанд хүчтэй нөлөөлнө. Хамтач соёлтой нөхцөлд байгууллагын гишүүд нь сэтгэлзүйн хувьд ихээхэн хамааралтай байдаг. Үүнээс ажиглавал Монголчууд илүү хувирамтгай шинж чанартай нийгмийнхээ хүчин зүйлсийг дагаад өөрчлөгдөх боломжтой байна.

Нийгэмд ёс суртахуунгуй хууль бус үзэгдлүүд газар авах нь ядуурлаас үүдсэн сэтгэлгээний ухамсар, зэрлэгшилтэй шууд холбогдон аль түвшинд оюун сэхээрлийн хөгжлийг эдийн засгийн нөхцөл байдалтай холбож үзэх ойлголт тогтжээ. Гэвч сэтгэлгээний боловсролгүй, соёл боловсрол хомс нийгэм яаж ч мачийгаад хөгжлийн тухай бүрэн төсөөлөх боломжгүй болно. МУБИС-ийн Тогтвортой хөгжлийн боловсрол төвийн судлаач, академич Б.Жадамба: Хувь хүний оршихуйн үнэт зүйл нь хүн ёс, хууль ёс, боловсрол, ёс суртахуун. Монголчуудын оршихуйн үнэт зүйл нь: тэгш байдал, шударга ёс, эрх чөлөө, эв эе, эрдэм, эв дүй, хүн чанар, мэдлэг. Монгол хэлний эрдэм билиг; эрдэм соёл; эрдэм боловсрол, эрдэм мэдлэг; эрдэм ухаан; эрдэм чадвар зэрэг ухагдахуун байна. Эрдэмтэй гэдгийн шалгуур нь эв эе, нэгдэл, ёс суртахуун, журам, горим юм. ЮНЕСКО “соёл бол үнэт зүйлийн тогтолцоо, уламжлал, итгэл үнэмшлийг өөртөө агуулдаг” гэж тодорхойлж байна. Манай улсын соёлын үнэт зүйлс бол гоо сайхны үзэл баримтлал, эх хэл, бичиг үсэг, аман аялгуу, уламжлалт технологи, газар усны нэр, зан заншил, бэлгэ тэмдэг, ардын аман зохиол, ном, судар, шашдир, угийн бичиг, им тамга, хадны зураг, бичээс, гар урлал, урлагийн бүх төрлийн болон соёл судлалын бүтээл гэх мэтийг нэрлэдэг. Ёс суртахууны үнэт зүйл хамгийн чухал юм.

Эх сурвалж: cdn.greensoft.mn


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.