Хөвсгөлд 4.9, Дорноговьд 5.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах баг, “Ар гол” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 265 км, сумын төвөөс зүүн зүгт 18 км, Ө-51°04’12.0”, У- 99°55’12.0”/ 12.06-ны өдрийн 22:40 цагт 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс 22:46 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус сумын Засаг даргын орлогч болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Жаргалант багийн “Хөх дэл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 90 км, сумын төвөөс зүүн урд зүгт 29 км, Ө-44°48’00.0”, У-109°21’36.0”/ 12.07-ны өдрийн 00:15 цагт 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс 00:18 цагт цахим шуудангаар ирүүлсэн.
Тус сумын Засаг дарга болон иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн. Мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Дундговь аймгийн Сайнцагаан суманд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл