М.Өлзийчимэг: Засаг дарга нар хүүхдийг асрамжийн төвд шилжүүлэх захирамж гаргачихаад л хаячихдаг

Aдмин / Улстөр

Манай улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 976 хүүхэд асрамж, халамжийн төвд амьдарч байна. Шалтгааныг харвал, Засаг даргын захирамжаар 964, цагдаагийн тодорхойлолтоор 4, иргэд төрийн бус байгууллагын хүсэлтээр 5, хамтарсан багийн хурлын шийдвэрээр 1 хүүхэд иржээ. Гэр бүлийн байдлаар нь авч үзвэл, бүтэн өнчин нийт – 204, хагас өнчин – 303, гэр бүлтэй 443, олдмол -24 хүүхэд байгаа аж. Өнөр бүл хүүхдийн төвийн ерөнхий захирал М.Өлзийчимэг “"Өнөр бүл" асрамжийн төв өнөөдрийн байдлаар 166 хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс 65 хүүхэд нь эцэг эхтэй, 52 нь хагас өнчин, 52 нь бүтэн өнчин юм. Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйл дээр хүүхдийг орон сууц, хувцас, хоол ундаар байнга санаатай гачигдуулсан, хөдөлмөрийг нь зүй бусаар ашигласан, гуйлгачлуулсан, орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан хүний эцэг эх байх эрхийг зургаан сар хүртэл хугацаагаар шүүх хязгаарлаж болно гэж заасан. 30 дугаар зүйл дээр эцэг эх байх эрхийг нь хасна гэж заасан. Гэтэл өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 976 хүүхэд асран халамжлуулж байгаагийн 964 нь, "Өнөр бүл" хүүхдийн төв дэх 166 хүүхдийн 165 нь Засаг даргын захирамжаар ирсэн.Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн заалтыг зөрчсөн эцэг эхийн асуудлыг шүүхээр шийдвэрлэж, хариуцлага тооцохгүйгээр Засаг дарга захирамж гарган хүүхдийг хүүхэд асрамж, халамжийн байгууллага руу шилжүүлэх нь эцэг эхийн хүүхдийнхээ өмнөх хүлээх үүрэг хариуцлагаа умартах, зугтаах боломжийг бүрдүүлж өгч байна. Ингэж шууд захирамж гаргаад шилжүүлж байгаа нь өөрөө хүүхдүүд асрамжийн төвд бэтгэрэх, эцэг эх нь үүрэг хариуцлага хүлээхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн хэрэг. Бидний зүгээс тавих гол асуулт энэ байна. Холбогдох яам, агентлаг, газрууд энэ асуудалд хариулт өгөхийг хүсэж байна. бид шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт асуудлаа тавьсан. Засаг дарга нарын хамгийн том гаргаж байгаа алдаа бол шийдвэр гаргаад л хаячихдаг. Шийдвэр гаргасныхаа дараа эцэг эх ямар байгааг яагаад олж тогтоохгүй, эцэг эх байх эрхгүй нь хязгаарласан хүүхдийн ээж нэг ч удаа эргэж ирэхгүй байхад араас нь хөөцөлддөггүй. Ах, дүү хоёрын жишээ. Ээж, аав нь амьдралын шаардлагаар Дархан-Уул аймагт, Улаанбаатарт амьдрахаар ирж очих хугацаандаа айлын хашаанд амьдарч байхдаа архидан согтуурч, хүүхдүүдийнхээ хажууд хүчирхийлэл үйлдсэн гэх өгүүлэмжтэйгээр Сонгинохайрхан дүүргийн засаг даргын захирамжаар өнөр бүл асрамж халамжийн төвд шилжиж ирсэн. Энэ ээж, аав нь өнөөдрийн нөхцөл байдлаар гурван өрөө байртай, Hareir болон prius маркийн автомашинуудтай мөртлөө хүүхдүүдээ авахгүй байгаа. хаяа нэг чөлөөгөөр авахаараа бид хоёр архи уугаад байна гэсэн зүйл хэлээд хамгийн сүүлд авахдаа хүүхдээ таксинд суулгаж өгөөд явуулсан. Удаа дараа дүүрэгт нь хандсан боловч дүүрэг ажиллахгүй байна. Хүүхдээ авахгүй мөртлөө энд тэнд байр түрээслээд, хамтран амьдрагчтай болчихсон, дахиад хүүхэд гаргачихсан явж байна.Гэх мэтчилэн асрамж халамжийн төвийн хүүхдүүдийн эцэг эхийг яах ёстой вэ. Эцэг эх байх эрхийг нь хязгаарлаад, хаслаа гээд энэ асуудлууд шийдэгдэхгүй байна шүү дээ.

Эрхээ хасуулсан гээд бүр ямар ч үүрэг хариуцлага хүлээхгүй явна. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад энэ асуудал өөрчлөгдсөн зүйлгүй яг энэ хэвээрээ оржээ. Яагаад хариуцлага хүлээлгэх талаар хуульд нарийн заалт оруулж, энэ асуудлыг шийдэхгүй байгааг Хууль зүй, дотоод хэргийн яам нь, дүүргийн Засаг даргын тамгын газраас асууя. Эцэг эхийг нь албадан хөдөлмөр эрхлүүлье гэж хэлэхээр хүний эрхийг зөрчиж байна гэсэн. Тэр эцэг эх чинь хүүхдээ хаяад гэмт хэрэг үйлдчихээд байна" гэв.

Эх сурвалж: www.polit.mn


Сэтгэгдэл

Зочин [103.9.90.100] 2022-12-21 12:05:30

байр машинтай байж хүүхдээ амрамжид өгч байгаа эцэг эх арай л байна. Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлд "хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй бол ..." гээд, эрүүгийн хуулийн 16.11 дүгээр зүйлд "Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх" гээд зүйл заалтууд байгаа ш дээ.

Зочин [59.153.114.222] 2022-12-21 10:10:27

хүүхэдтэй болно гэж төлөвлөөгүй байж байгаад жирэмслэчихсэн хүмүүсийн хайрлаж халамжилж чадахгүй байж төрүүлчихсэн хүүхдүүд л байх. Дахиж ийм хувь заяа оноож хүүхдүүдийг шийтгэхгүйн тулд жирэмслэлтээс хамгаалах, санамсаргүй алдааг нь залруулах боломжийг нь бүрдүүлж жирэмслэлтийг эрт зогсоох талыг таниулж байвал. Золгүй тавилантай урт удаан амьдрал төрүүлэх нь хүнийг хүчээр тамд чирч аваачиж байгаагаас ялгаагүй нүгэл гэж бодож байна.

Зочин [59.153.114.222] 2022-12-21 10:12:43

Хүнийг мэдсээр байж амьдын тамд унагаж байгаа бол маш том нүгэл.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.