Х.Булгантуяа оргон зайлчих вий дээ...
Өнгөрсөн аравдугаар сарын 17-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэн, УИХ-ын 95-р тогтоолыг баталсан байдаг. Гэвч энэ тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн болохыг Үндсэн Хуулийн Цэц эцэслэн шийдвэрлэсэн юм. Улмаар уг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдсан Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас огцруулсан билээ.
Тэгвэл өнгөрсөн Баасан гарагт Х.Булгантуяаг төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан байж болзошгүй гэх үндэслэлээр прокуророос яллагдагчаар татсан гэх мэдээлэл цацагдав.
Мөн Эрүүгийн хуулийн 22.1.2 дахь заалтын дагуу "Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах", Эрүүгийн хуулийн 22.10.2 дахь хэсэгт заасан "Үндэслэлгүйгээр хөрөнгөжих" гэсэн зүйл ангиар тус тус эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татагдаад буй УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланд зохион байгуулалттай бүлэг байгуулсан гэх зүйл анги нэмж,шалгаж эхэлсэн гэх албан бус мэдээлэл байна. Хачирхалтай нь УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нь гадаад томилолттой гэх нэрээр Монгол Улсыг орхисон байгаа аж.
Хариуцлага хүлээх ёстой өндөр албан тушаалтнууд хуулийн байгууллагын шалгалтаас өмнө гадаад руу оргон зугтах нь Монголын улс төрийн амьдралд дахин дахин давтагдаж буй харамсалтай үзэгдэл болсон. Яг ийм жишээ нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг. Тэрбээр хуулийн байгууллагад шалгагдаж байх үедээ эх орноосоо гадаадын улсыг зорьж, өнөөг хүртэл буцан ирээгүй билээ.
Энэхүү түүх дахин давтагдах эрсдэлтэй юм биш биз? Тиймээс хууль хяналтын байгууллагууд төрийн өндөр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн ч нөлөө бүхий энэхүү Х.Булгантуяагийн суудлыг шуурхай, ил тод байдлаар шийдвэрлэх шаардлагатай.
Олон нийтийн дунд хардлага сэрдлэг нэмэгдэхийн хэрээр иргэдийн шударга ёсны үнэт зүйлд итгэх итгэл суларч, төрд итгэх итгэл бүрмөсөн алдагдах аюултай юм.
Шалгалтыг удаашруулах нь тухайн этгээдэд хэргээс зугтах боломж олгож болзошгүй. Хэрэв нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл Х.Булгантуяа гадаад руу оргон зайлна гэх хардлага бодит эрсдэл болж хувирахыг үгүйсгэх аргагүй.
Б.Балжир






























































Сэтгэгдэл
Зочин [202.9.46.27] 2025-12-08 11:08:33
Явбал явна л биз
Иргэн [66.181.187.166] 2025-12-08 10:45:45
БУЛГАНТУЯА БҮЛЭГЛЭЛИЙН ЗОЛТОС БОЛСОН ,ХҮН ШҮҮ.хулгайчуудаа хичээ новшоо