Улсын арслан Б.Орхонбаяр цомын эзэн боллоо

Aдмин / Спорт

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Атар трейд” ХХК, “Таван-Хан” дэвжээний бөх, улсын арслан Баярсайханы Орхонбаяр түрүүлж, анх удаа Ерөнхийлөгчийн цомыг гардлаа.

Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хан-Хэнтийн-Аварга” дэвжээний бөх, улсын харцага Ганцогтын Бадрах үзүүрлэв.

Их шөвгийн дөрөвт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Монтед констракшн” ХХК, “Өнө мөнх хөгжил” констракшн ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий, Завхан аймгийн Их–Уул, сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Даян” дэвжээний бөх, улсын начин Б.Чимэдвандан нар шалгарлаа.

Дунд шөвгийн наймд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын начин Э.Даш, Х.Цогтгэрэл, Э.Сумъяабат нар үлдэв.

Тус барилдаанд аймгийн заан цолтон зургаа багтаж, аймгийн харцагаас доош цолтнууд багтсангүй.

Шинэ оны барилдаан Анхдугаар үндсэн хуулиа баталсны 31 жилийн ойд зориулсан барилдаанаар эхэлнэ.


Сэтгэгдэл

зочин [103.26.194.110] 2022-12-30 20:54:15

Б.Орхонбаярт баяр хүргэж улам их амжилт хүсэн ерөөе, удахгүй улсын аварга болоорой.

Зочин [66.181.177.160] 2022-12-30 18:38:03

Ерөнхийлөгчийн бөх гэхээр нөгөө дээр үеийн ноёны бөх маягтай юм болох нь ээ, нэгэнт Хүүкийн бөх юм чинь нэг мөсөн нэрээ солиод Хэрлэнбаяр болгочихвол зүгээр юм биш үү, кк


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.