Д.Амарбаясгалан: Үндсэн хуулийн 30 жилийн алдаа, оноог шинжлэх ухааны үндэслэлтэй хэлэлцэх учиртай

Aдмин / Улстөр

УИХ-аас “Зөвлөлдөж шийдье” үндэсний зөвлөлдөх санал асуулга явуулахтай холбогдуулан “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц, шийдэл” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна. Тус хуралд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оролцож үг хэллээ. Тэрбээр "Өнөөдөр дэлхий дахинд тулгарсан цар тахал, пост пандемик эдийн засгийн хүндрэл, геополитикийн хямралаас үүдэлтэй мөргөлдөөн нь Монголын ардчилалд томоохон сорилт учруулж байна. Монгол Улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилсан парламентын засаглалаа хамгаалж, шинэ 30 жилийг эхлүүлэхийн тулд сонгодог парламентын засаглалыг цаг алдалгүй төгөлдөржүүлж, нийгмийн бүхий л бүтцийн төлөөллийг багтаасан төр иргэн хоёрыг холбосон гүүр болгох шаардлагатай байна.

Хэрэв бид энэ өөрчлөлтийг хийж чадахгүй бол нийгмийн бухимдал, давхарга хоорондын зааг, үл ойлголцол нь үндэсний аюултай байдалд хүргэж, геополитикийн сорилтыг даван туулж чадахгүйд хүргэхээр байна. Бид сонгуулийн тойрогт үндэслэсэн тэгшитгэн хуваарилах зарчмаас илүүтэйгээр улсын орны хөгжлийг тодорхойлох томоохон асуудлуудад төвлөрч ажиллах нь ирээдүйн Монголын хувь заяаг шийдэхэд нэн чухал юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс хүлээх гол үр дүн бол сонгодог парламентын засаглалыг бодит болгоход оршино. Тодруулбал, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт, тэнцвэрийг бий болгох, хөгжлийн хөтөлбөрөөр өрсөлддөг бодлогын намуудыг хөгжүүлэх, олон намын оролцоотой зөвшилцлийн парламентыг төлөвшүүлэх, сонгуулийн холимог тогтолцоогоор санал үл гээгдэх төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх явдал юм.

Түүнчлэн хот хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих, орон нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох зэргээр эх орныхоо аль ч бүс нутагт амьдрах, сурах, хөгжих орчноор тэгш эрхтэй хангагдах, хүний үндсэн эрхийг баталгаажуулахад ҮХНӨ чиглэгдэнэ.

2022 онд шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулж, 1992 онд Үндсэн хуулийн төслийг хэлэлцэн баталсан Ардын Их Хурал, Улсын Бага Хурлын чуулганы бүрэн протокол 12 ботийг олон нийтийн хүртээл болгосон. Тухайн үед ч өнөөдрийн хүндрэлийг урьдчилан харж Ардын Их Хурлын депутатууд санал хэлж байжээ.

Тухайлбал, протоколоос үзэхэд, депутатуудын зүгээс УИХ-ын гишүүдийн тоо хэт цөөн байх нь нийгмийн бүлгүүдийг төлөөлөхөд хэт бага, мөн эрх мэдэл төвлөрч, иргэний төлөөлөл биш, эрх дархаар хангагдсан дарга анги болно гэж шүүмжилж байв. Мөн парламентын засаглалыг бүрэн төгөлдөржүүлж чадахгүйд хүрч шилжилтийн цаг үед засаглалын хямралд хүргэж болзошгүйг сануулж байсан байдаг. Зарим депутат Үндсэн хуулиар Монгол Улс аймаг, нийслэл гэдэг хоёр засаг захиргааны үндсэн нэгжтэй болсноор хотуудын статусыг цуцалж, дахин хот шинээр байгуулах эрхзүйн боломжийг хаасан нь нийслэл хотод хэт төвлөрлийг үүсгэж, хөгжлийн боломжуудыг хязгаарлана гэдгийг ил тод шүүмжилж байжээ.

1992 онд батлагдсан Үндсэн хуулиар бүрэн зохицуулагдаагүй эрхзүйн зохицуулалтаас үүссэн өнөөдрийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, ирээдүйн хөгжилд нийцсэн шийдлийг гаргах шаардлагатай энэ цаг үед Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг тал бүрээс нь шүүн тунгааж, нягтлан хэлэлцэнэ гэдэгт итгэлтэй байна. Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлаар ардчилсан Үндсэн хуулийн 30 жилийн алдаа, оноог шинжлэх ухааны үндэслэлтэй хэлэлцэж, шинэ 30 жилийг тодорхойлох санал, дүгнэлтийг гаргах ач холбогдолтой гэж үзэж байна. Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье" гэлээ.


Сэтгэгдэл

зочин [122.201.26.210] 2023-01-05 15:21:32

одоогийн их хуралд яг үнэнээрээ гарч ирсэн хүн нэг ч байхгүй намын дэмжлэг болон мөнгөөр гарч ирсэн хүмүүс иймд эгээр хүмүүсийг солиж байж нийгэм цэвэршинэ

зочин [122.201.26.210] 2023-01-05 15:14:33

юун сонгон шалгаруулалт хэдэн намынхаа өвгөчүүдийг авчихаад юу яриад байнаа ил тод шудрага байгаач ээ

иргэн [43.242.243.205] 2023-01-05 08:45:19

Улс орны хөгжил үндсэндээ хүнээс хамаарч байгааг анхаарах хэрэгтэй. Хичнээн сайн хууль тогтоомж гаргаж бүтэц зохион байгуулалт хийлээ ч хүн нь төлөвшөөгүй улс орноо ажил төрлөө гэсэн сэтгэлгүй бол үр дүн гарахгүй. УИХ-ын баталсан хууль нэгж дээрээ хэрэгжихгүй байх тохиолдол их байна. Учир нь томилогдсон дарга нар нь хуулиа зөрчдөг явдал их байдаг. Дарга нараа дагаад албан хаагчид нь адилхан хуурмаг байдал үүсгэдэг. Өнөөгийн төр засагт юу дутаж байна гэхээр эрс шийдмэг байдал хариуцлагыг зөв оновчтой шуурхай тооцох байдал их дутмаг байна. Хамгийн том алдаа МАНАН-д нэр нөлөөгөө аажмаар алдаж байгаа байдал.Тэд зохион байгуулалттай урьдчилсан тооцоотой байхад энэ засгийн удирдлагуудын сөрөх чадвар сул байна.

зочин [64.119.21.227] 2023-01-05 00:32:02

Энэ хүн эрдэмтэн хүн үү? Ямар зэрэг цолтой хүн бэ? Энэ хуралд оролцож байгаа эрдэмтэд нь бүгд хуучин коммунистууд, МАН-ын гишүүд, ахмадууд юм биш үү? Асуудалд хандах хандлага Монголд хэзээ өөрчлөгдөх вэ? Социализмыг санагалзсан, магтсан, хэт хоцрогдсон хөгшчүүл энд тэндгүй бүх хурал дээр өнгөрсөн түүх, хуучин арга барилаа ярьдгаа хэзээ болих вэ?

baagi [47.205.166.123] 2023-01-04 20:14:33

ta buhen sayahan undsen huulua sninechilsen sanagdah um. ter uedee zasahgui yasan um be. oi uhaan chini zugeer biz. 2 jil bolood l undsen huulindaa gar hureed baih um uu.

Зочин [188.162.254.100] 2023-01-04 19:33:46

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая!

Зочин [66.181.177.244] 2023-01-04 19:30:42

PAak yu

зочин [122.201.26.210] 2023-01-05 15:21:28

одоогийн их хуралд яг үнэнээрээ гарч ирсэн хүмүүс байхгүй. эд нарыг солиж байж үр дүн гарч нийгэм цэвэршинэ


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.