Нийт нутгийн 60 хувьд зудын эрсдэл их байна
Энэ жилийн өвөл, хавар 21.8 мянган өрхийн 9.5 сая мал отроор өвөлжиж, хаваржих нөхцөл байдал үүссэн. Отроор өвөлжих малчин, малын тоо өмнөх оноос 2.2 мянган айл өрх, 1.1 сая малаар өсчээ. Зудын эрсдэлийн дүгнэлтээс үзвэл, нийт нутгийн 60 орчим хувьд их эрсдэлтэй, 30 гаруй хувьд нь дунд зэргийн эрсдэлтэй байгаа бол 10 хувьд бага эрсдэлтэй гэсэн цаг агаарын эрсдэлийн дүгнэлт гарсан байна.
Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Ховд, Төв, Хэнтий зэрэг 13 аймгийн 160 суманд зудын эрсдэл их байна.
Аймаг, сумдын нутагт 99.8 мянган өрхийн 35.9 сая мал өвөлжихөөс 87.9 мянган өрх 30.4 сая мал орон нутагтаа, 11.9 мянган өрх буюу 5.5 сая мал отроор өвөлжиж буй юм байна. Цагийн байдал хүндрэл эрсдэлтэй, зудын эрсдэл нэмэгдэх аймаг, сумдын тоо цаашдаа өсөх хандлагатай байна.
Зүүн аймгуудын нутгаар цас багатай, говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага зэрэг их байгаа гэж байгаа боловч баруун аймаг нь зун ургамал, өвсний гарц муу байсан аймаг орон нутгуудад хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна гэж ХХААХҮЯ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл