Оюутан, суралцагч нарын ЭМД-ын шимтгэл сарын 55 мянган төгрөг болжээ

Aдмин / Эрүүл мэнд

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн дүнд цалин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг улсын хэмжээг 550 мянган төгрөг болгон шинэчэлэн тогтоосон. Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн сайн дурын даатгалын шимтгэл нэмэгдээд байна.

Тухайлбал, их, дээд сургуулийн оюутан мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв (МСҮТ)-д суралцагч нар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувьтай тэнцэх мөнгөн дүнгээр буюу сарын 5500 төгрөг, жилийн 66 мянган төгрөг төлөхөөр болоод байна.

Өнгөрсөн онд дээрх хэмжээ буюу шимтгэлээ өөрөө хариуцан төлдөг иргэд болон оюутан, суралцагч нар сард 4200 төгрөг төлж байв. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 3273 төгрөг 81 мөнгө буюу сард 550 мянган төгрөг болгож нэмэгдүүлж улсын хэмжээнд мөрдөж эхлээд байна. Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байсныг 31 хувь буюу 130 мянган төгрөгөөр нэмэгдүүлж байгаа юм.

Мөн 2024 онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны эхний улиралд багтаан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос шинэчлэн тогтоохоор боллоо. Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх хувь хэмжээ.

  • 2019 онд сарын 3200 төгрөг, бүтэн жилээр 38.400 төгрөг,
  • 2020-2021 онд сарын 4200 төгрөг, жилийн 50.400 төгрөг,
  • 2022 онд мөн адил хэмжээтэй байв.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.202] 2023-01-09 22:36:36

ЖИЛИЙН ТӨЛБӨР ШҮҮ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.