Мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна

Aдмин / Орон нутаг

Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа суух, осолдох тохиолдол гарсаар байна.

Он гарсаар Хөвсгөл, Баян-Өлгий, Завхан аймагт мөс цөмөрсөн гурван удаагийн дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, автомашиныг татан гаргалаа.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын эхний арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-65 см нэмэгдсэн хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна


Сэтгэгдэл

Зочин [103.229.122.178] 2023-01-13 12:31:49

мөсөн дээр явж байна.

зочин [64.119.26.229] 2023-01-13 11:45:37

Хотуудад асгасан давс бодис устай холилдон сувгаар урсч голуудад цутгаж байна. Муу хөлддөг учир энэ шүү. Замд бодис бус нарийн хайрга асгаж дахин ашиглах нь хэмнэлттэй эрүүл шүү. Уух усанд ч нөлөөлж байна.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.