Завхан аймгийн Баянтэс суманд -50 хэм хүйтэн хоножээ

Д.Тулга / Орон нутаг

Энэ сарын 22-23-нд шилжих шөнө Завхан аймгийн Баянтэс суманд -50 градус хүрч хүйтэн хонов. Улаанбаатар хотын төв хэсгээр -35, Туул голын дагууд -41 градус хүйтэн хоносныг Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэн мэдээллээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол, Орхон, Сүхбаатар, Ерөө, Түшиг, Орхонтуул, Мандал, Баруунбүрэн, Зүүнбүрэн, Хүдэр, Бугант, Хушаат сумын нутгаар -40….-46,4 градус хүйтэн хоносон байна.

Одоогоос 5 жилийн өмнө буюу 2018 онд Завхан аймгийн Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл сумын нутгаар -50...-53 градус хүрч хүйтэрч байжээ.

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна.

Сэтгэгдэл

cas [150.129.140.198] 2023-01-23 17:30:10

www.shangrila.mn casino orj irehuu?

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.