ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭН ЧИГЛЭЛИЙН АВТОБУСНЫ ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

Aдмин / Орон нутаг

Нэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн “Замын-Үүд-Эрээн хот” чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт орлоо. Цагийн хуваарь: 08:00, 08:10, 08:20, 08:30, 08:40, 08:50, 09:00, 09:10, 09:20, 09:30 цагуудад Замын-Үүд сумын галт тэрэгний буудлаас хөдөлнө. Иймд иргэн та дараах шаардлагуудын ханган тус чиглэлд зорчих тасалбараа авна уу.

Үүнд: 1. Сүүлийн 48 цагийн хугацаанд гарсан /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэн зорчих тасалбарыг захиалах

2. /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцах тул Иргэн та хариуцлагатай хандана уу.

Үүнээс үүссэн асуудлыг иргэн өөрөө бүрэн хариуцна. Билетийг: eticket.transdep.mn болон билетийн кассуудаар худалдан авах боломжтой.


Сэтгэгдэл

зочин [202.9.40.131] 2023-01-27 09:35:17

наймаачидаа зудны хажуугаар хятадаас өвчин чирээд илүүзэй ирээдүйгээ цагаан сарын дараах яхир хаврын амьдралаа бодож үзээрэй дээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.