Есөн аймгийн 15 суманд цагаан зудтай байна
Одоогийн байдлаар нийт нутгийн 70 гаруй хувь цастай, есөн аймгийн 15 суманд цагаан зудын, 13 аймгийн 38 суманд цагаан зудархуу байдалтай байна. Аймаг, сумын аюулгүйн нөөцийн өвсний 43.2, тэжээлийн 40 хувийг зарцуулж, 14.2 мянган тонн өвс, 6 мянган тонн тэжээлийн үлдэгдэлтэй байна.
Он гарсаар 68521 толгой том малын зүй бусын хорогдол гарсан нь өмнөх 7 хоногоос 26441 толгойгоор нэмэгдлээ.
Энэ нь оны эхний 71.1 сая малын 0.09 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Увс /9862/, Архангай /9850/, Сүхбаатар /9718/, Баян-Өлгий /6131/, Завхан /5454/ аймаг байна.
Сэтгэгдэл
зочин [202.126.89.200] 2023-01-26 09:58:18
МАЛ БОЛ ХУВИЙН ӨМЧ МӨН. ӨМЧӨӨ ӨӨРСДӨӨ Л ХАМГААЛ. БУСДАД БОЛОН БАЙГАЛЬ ДЭЛХИЙД БУРУУГАА ӨГ. ХЭТ ОЛОН МАЛ ЦӨЛЖИЛТ ҮҮСГЭЖ БАЙНА. БАЙГАЛЬ ӨӨРӨӨ ЗОХИЦУУЛААД ӨГНӨ БИЗ ДЭЭ