ШАРХАД, I ХОРООЛОЛ, ХАЙЛААСТ ЗЭРЭГ НИЙСЛЭЛИЙН ТАВАН ХЭСЭГТ АГААР ИХ БОХИРДОЛТОЙ БАЙНА

Aдмин / Нийгэм

Нийслэлийн агаарын чанарын индекс 11:30 цагийн хэмжилтээр таван хэсэгт "Маш их бохирдолтой" гэж заав. Тодруулбал, Дамбадаржаад агаарын чанарын индекс 413 байгаа бол Баянхошуу, I хороолол, Шархад, Хайлаастад 500-аас дээш байна. РМ10 тоосонцрын хүлцэх хэмжээ 100, РМ2.5 тоосонцрын хүлцэх хэмжээ 50 байдаг. Гэтэл Хайлаастад сүүлийн 24 цагт РМ 2.5 тоосонцор 1,068 хүрсэн байна. Энэ нь хүлцэх хэмжээнээс бараг 22 дахин өндөр үзүүлэлт юм.

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Химийн тэнхимийн дэд профессор Н.Амгалан "Сүүлийн найман жилийн дунджийг авч үзвэл, агаарын бохирдлын үндсэн бохирдуулагчийн нэг болох РМ2.5 нь гадаад орчинд ДЭМБ-ын зөвлөмж хэмжээтэй харьцуулахад 4.6–15.3 дахин их, манай улсын стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.9-4.6 дахин их агууламжтай байсан. РМ2.5 тоосонцорт олон төрлийн химийн хортой нэгдлүүд болох хүний эрүүл мэндэд хор нөлөөтэй хоёрдогч органик бохирдуулагчид агуулагддаг" гэж байв.


Сэтгэгдэл

Irgen [64.119.29.146] 2023-01-30 11:48:14

Shar had hvn amiin nyagtral mash ih. Darui arga hemjee avch barilgajuulah shaardlagatai sanagddag

shilen tsog [202.70.34.115] 2023-01-27 09:35:37

MAN aa songood uheed bj dee.......................

зочин [192.82.69.228] 2023-01-27 00:02:24

Нийслэлийн юмуу суурин газрын агаар орчны бохирдлын 11 цаг 30 минутын хэмжилтээр биш ээ, харин оройн 19-23 цаг юмуу өглөөний 6-9 цагийн хоорондох хэмжилтийн дүнгээр харуулаач дээ, ядахдаа. Энэ үед бараг салхигүй тогтуун байхаас гадна бүгд галлагаа хийдэг биз дээ? Өдрийн 11 цаг 30 минутад агаар харьцангуй цэвэр болчихсон байгаа шүү дээ, өдрийн 11-18 цагийн хооронд гол төлөв бага зэргийн ч болов салхитай байдаг биз дээ? Тэгээд ч автомашин цөөхөн байдаг биз дээ? учир нь хүмүүс ажил дээрээ сууж байгаа, сургууль амарчихсан. Яах гэж ийм сонин утгагүй хугацааг сонгон ард иргэдэд харуулж тархи угаадаг байна аа? Тэгээд 5-аас бусад цэгт агаар цэвэр гэж хэлэх үү? арай хэтэрнэ ээ. Өдөр шөнөгүй бүх хугацаанд гадаа маш эхүүн хурц үнэртэй байгаа нь юутай холбоотой вэ? Утаагүй үед ч энэ үнэр байсаар байгааг хэрхэн тайлбарлах вэ? УБ агаарын бохирдол ихтэй гэж дэлхийн мэдээнд /3-рт жагсаж байв уу?/ байгааг хараач ээ.

Zochin [202.55.188.97] 2023-01-26 23:07:25

Баянхошуунд хамгийн их бохирдолтой, аймшиг


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.