ТОМУУГИЙН ВАКЦИНД ХҮҮХДҮҮДИЙН 30 ХУВИЙГ ХАМРУУЛААД БАЙНА

Aдмин / Эрүүл мэнд

Өрхийн эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлгийн амбулаториор үйлчлүүлж байгаа иргэдийн ес орчим хувь нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогджээ. Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 23 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байгааг мэргэжлийн байгууллага анхааруулж байна. Энэ оны нэгдүгээр сарын 24-ны өдрийн байдлаар аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгсдийн 85.7 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна. Томуу, томуу төст өвчний шалтгаант дуудлага хотын хэмжээнд нийт дуудлагын 60 орчим хувийг эзэлж буй юм. Вирус судлалын лабораториос шинжилгээ хийхэд томуугийн А вирусний H1N1 В дийлэнхийг нь эзэлж байсан бол H3N2 В вирусний дэгдэлт нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Өвчлөгсдийг насны бүлгээр авч үзэхэд 70 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Үүнээс 4 хүртэлх насныхан 50.6 хувийг нь бүрдүүлж байна. Энэ нь хоёр хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Эмнэлэгт хэвтэж буй хүүхдийн 87.3 хувь нь 15 хүртэлх насныхан, 76 хувь нь дөрөв хүртэлх насныхан байна. Тэдний 80-90 хувь нь вакцинд хамрагдаагүй байгаа нь өвчлөлийг нэмсэн. Өнгөрсөн долоо хоногт амьсгалын замын цочмог хүнд халдварын эмгэгээр хоёр хүүхэд нас барсан байна.

Жирэмсэн, архаг хууч өвчтэй, эмнэлгийн ажилтнууд болон 65-аас дээш, 2-5 хүртэлх насны иргэдийг вакцинд хамруулж эхэлсэн. Мөн 2-12 насны 800 мянга гаруй хүүхдийн 30 хувийг вакцинд хамруулаад байна. ЕБС-ийн хичээл ирэх даваа гарагт эхлэх тул ханиад томуунаас сэргийлэн амны хаалтаа зүүж хэвшихийг зөвлөлөө.

Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

• Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах

• Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх

• Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх

• Хамрын салстад сонгино, сармисны тосон ханд, оксолины тос түрхэх

• Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлийн уланд тосон иллэг хийх

• Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С-г хэрэглэх

• Өдөрт 2-3 хумс сармисыг хоол ундандаа хэрэглэх

• Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх

• Царван, морин шарилжны ханд, содтой болон давстай ус, тамидин зэрэг уусмалаар хоолойгоо тогтмол зайлж хэвших

Эдгээр энгийн аргуудыг хэрэглэхээс гадна ТТТӨ-нөөс сэргийлэх үндсэн гол арга бол томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтад хамрагдах явдал юм. Тиймээс иргэд ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар үйлчлүүлэх боломжтой. Ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, өндөр настан, уушгины архаг суурь өвчтэй хүмүүс хамрагдвал илүү ач холбогдолтойг эмч мэргэжилтнүүд зөвлөлөө.

Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл яах вэ ?

• Эмнэлэгт яаралтай хандаж, эмчийн зөвлөгөөг ягштал баримтлан хэвтрийн дэглэм сахих

• Халуун аарц, чацарганы шүүс, сармистай хар шөл зэрэг амаар уух шингэнийг түлхүү хэрэглэх

• Амны хаалт байнга зүүж хэвших

• Гараа сайтар савандаж угааж хэвших, хүүхдийн тоглоом, аяга, халбага болон шүдний сойзыг өдөр бүр содын уусмалаар ариутгах

• Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газар, сэлгүүцэхгүй байх

• Томуу, томуу төст өвчний үед эмийг эмч болон эм зүйчийн өгсөн зааврын дагуу хэрэглэх, дур мэдэн антибиотик хэрэглэхээс зайлсхийх

• Өвчилсөн тохиолдолд колдаур, колдакс, фервекс, минигрипп, миксогрипп, антигрипп, интерферон, аньсны шүүс зэргийг өвчний эхний 3 хоногт зааврын дагуу ууж хэрэглэх

• Томуу, томуу төст өвчний үед вирүст сонгомол үйлчлэх эмүүдэд: интерферон, ремантадин, амандатин, тамифлю, оксолины түрхлэг орно.

• Томуу, томуу төст өвчинд шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Үүнд: халуун бууруулах, ханиалга намдаах, амьсгалын замыг чөлөөлөх, хордлого тайлах шингэн хэрэглэх, ардын уламжлалт тан ууж болно.


Сэтгэгдэл

Фархад [146.70.111.146] 2024-01-29 17:15:15

Ищете решение увеличить поток посетителей и чтобы ваш сайт взлетел в ТОП поиска Yandex? Представляете, еще и за рекордный срок? Не проблема. Читайте ниже. Мы начинали с 2019 года ,с тех пор более чем 400 успешных кейсов продвижения, ознакомиться можете на канале t.me/top1boost Обеспечиваем надежность сотрудничества через работу по договору, чтобы вы могли быть уверены в нас. И самое важное — ОПЛАТА ТОЛЬКО ЗА РЕЗУЛЬТАТ. Сначала проводится тест (бесплатный), а затем вами принимается решение. Мы не мошенники, если сайт не вырос — вы нам ничего не платите. Интересуют подробности? Напишите нам — Telegram: t.me/top1booster или WhatsApp: wa.clck.bar/79802050964 Покорите Yandex с нашей помощью и займите место в ТОП 10! :)Если бы мы не были уверены в результате нашей работы, мы бы не предлагали бесплатный тест. Пишите =)


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.