Улаанбаатар хотын утаа, түгжрэл мөддөө шийдэгдэх найдваргүй

Aдмин / Нийгэм

Агаар, хөрсний бохирдолдоо живэх шахсан дөрвөн уулын дундах нийслэл хотын маань байшин барилга, гадна үзэмж төрх сайжирсаар ч өвөлдөө утаанд зундаа шаварт живдэг бурангуй байдал ойрын хэдэн жилдээ өөрчлөгдөн сайжрах боломж тун бүрхэг. НҮБ-ын судалгаагаар Улаанбаатарт хотод жил ирэх тусам агаарын бохирдол улам л аюултай түвшинд хүрч, хүн амьдрах ч аргагүй нөхцөл үүсээд байгаа юм. Утааг арилгана хэмээн утаагүй зуух, шахмал түлш дахин төлөвлөлт гээд өч төчнөөн тэрбумаар нь төсвөөс зарлагадан шийдэх оролдлого хийдэг ч байдал жил улирч, сар өдөр өнгөрөх тусам улам л түгшүүртэй боллоо.

Ямар нэг систем аль нэг хэсэгтээ өвчлөхөд биеийн бүрдлүүд эрүүлших аргагүйгээр ар араасаа доройтдог. Утаанаас гадна түгжрэлийг ч нэг сар нэг жилд бүрэн шийдэх чадамжгүй төр засагтайгаа ард түмэн сайн мэдэж байгаа. Улс төрийн холбогдолтой шийдвэрүүдийг маш түргэн шуурхай шийдвэрлэж гаргадаг атлаа нийтийн эр ашгийг хөндсөн асуудлыг шийдвэрлэхдээ дэндүү гэмээр хойрго хандаж ирсэн эрх баригчдын алдаа завхралыг шүүн хэлэлцэх цаг ирэх болов уу.

Олон улсын хүний эрхийн байгууллагууд Улаанбаатар хотын утаа түгжрэлийн асуудал ялангуяа хүүхэл эмэгтэйчүүдийн эрхийг ноцтой зөрчиж байгааг шүүмжилсэн байр суурьтайгаар удсан юм. Монголчуудын агаарын бохирдол, орон сууцны хомсдол, хүн амын эрүүл мэндэд тусламж үзүүлдэг олон улсын байгууллагуудын хандив тусламж хаашаа замхардаг болоод нийгмийн суурь асуудал болтлоо ужгирах болов?

НҮБ-ын Хүүхдийн сан, Азийн хөгжлийн банк Монголын агаарын бохирдол санаа зовинон тодорхой асуудлуудад төвлөрч хөрөнгө оруулан хамтран ажиллахаа илэрхийлсээр ирсэн. Энэ байгууллагуудын санхжүүжилтийн үр дүн хаана байна? Улсын төсвөөс зарцуулан утаа түгжрэлийн нэрээр хэчнээн тэрбум төгрөг хэний гараар оров?


Сэтгэгдэл

Иргэн [202.126.89.103] 2023-02-01 07:45:13

Нүүрстэй байгаадаа баяртай бай! Уур амьсгалын өөрчлөлт гэж байхгүй. Гадаадынхны нохой болж, Монгол улсын экспортыг битгий муулж бай!

Зочин [202.21.114.242] 2023-02-01 10:04:31

тэгээд өөр яаахий утандаа баригдаад байж байх юм уу?

Зочин [202.9.40.218] 2023-02-01 07:01:13

Одоо хэрэггүй төслүүдийн санхүүжилт зогсоо. Үр дүн өгдөггүй утаа түгжрэлтэймбайсаар мөнгө төсөвлөх нь гэмт хэрэг мөнгө угаөлт шүү дээ

Зочин [124.158.69.141] 2023-01-31 16:27:10

ноогдол ашиг тарааж болохгүй. энэ мөнгөөр дорнодоос баруун аймаг хүртэл төмөр зам тавь... зам тээврийн осол утаа түгжрэл бүгд алга болно

Зочин [202.179.15.10] 2023-01-31 16:19:13

Метро барихгүй бол угаасаа шийдэгдэхгүй

Toli [195.123.31.122] 2023-02-01 05:26:26

Mongolin zasag 200 km zam barj cadahgui baj, jaaj metro barih jum. Neg moson ulaanbaatarchuudaa bulj alah l jum bno

зочин [202.9.40.115] 2023-01-31 15:59:37

зарим захуудыг гаргах зарим их дээд сургуулиуудыг гаргах гэр хороололоо барилгажуулж дорвитойхон ажил хийгээчээ

Зочин [202.126.89.196] 2023-01-31 11:25:38

Хотын утаа, түгжрэл мөддөө шийдэгдэхгүй гэдэг үнэн шүү. Ёрөөсөө үндсэн хэдэн арга бий шүү дээ. 1. Гэр хорооллыг барилгажуулж, төвийн дулааны нэгдсэн систёмд холбох. Үүний тулд Цахилгаан станц шинээр нэмж барих зайлшгүй шаардга гарна. 2.Хотыг хөдөө тииш нь тэлэх, үүний тулд өргөн цар хүрээтэй дэд бүтцийг хааш хааш нь 30-40 км сунгаж барьж байгуулах нь чухал байна. 3.Хөдөөнөөс шилжиж ирэх асуудлыг ойрын 5 жилдээ түр зогсоох, хотын татвар авдаг болох хэрэгтэй. 4.Гадаадаас оруулж ирж буй хуучин машины экспортын нэн даруй зогсоож 5 жилийн хугацаатай хорих хэрэгтэй. 5.Хотоос хөдөөд чиглэн шилж н суурьших айл өрхөд эдийн засгийн том бололцоо олгох хэрэгтэй. Тухайлбал орон нутагт орон сууц авахад нь хөнгөлөлт үзүүлэх гэх мэт.

Зочин [124.158.77.41] 2023-01-31 11:08:51

ЭНЭ УТААНЫ ЦААД ШАЛТГААН НЬ ЭНД АМЬДРАГЧ ХҮМҮҮСИЙН ЁС СУРТАХУУН МУУ БАЙГААТАЙ ҮНДЭСЭЭРЭЭ ХОЛБООТОЙ

Зочин [66.181.178.99] 2023-01-31 14:10:55

майшүү

зочин [139.5.218.134] 2023-01-31 10:26:04

Сансарын зургийг 1990 оноос хойш жил жилээр авсантай харьцуулаад хотын төлөвлөлтөөс гадуур газар зарсан ногоон байгууламж устгасан хүүхдийн тодотголтой газарыг авсан эзэд гараад ирнэ. Хүснэгтээр нэрсийг гаргах. Үүнд намын удирдлагууд хүчтэй байр эзлэнэ. Одоо баяжсан банк хувьцаа авчихсан байгаа Нийтийн сонсголоор оруулж түгжрэлийг арилгах хөрөнгө гаргуулвал шудрага болно. Яахаараа татварын мөнгөөр иргэдийг хохироож байдаг билээ. Гарц мөн шүү.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.