Малчдыг аварга, тэргүүний, сайн гэж цоллон нэг удаа шагнахаас илүү бодлогоор дэмжиж, эрхзүйн туслалцаа өгөх хэрэгтэй
Жилийн жилд цагаан сарын өмнө хэдэн малчдыг сум аймаг бүрээр нь шагнан урамшуулдаг уламжлал бүр социализмаас эхтэй. Малчдыг ажил хөдөлмөрөөр нь уралдуулж, материал техникийн баазыг сайтар боловсруулах, нөөцлөх бодлого хэрэгжих нэг арга зам байв. Гэтэл 1990 оны ардчилсан хувьсгалын гол зорилтуудын нэг нь малыг малчдад байсан ба малчин хүн малаа өсгөнө үү? Байна уу? өөрсдийнх нь сонголт болсон хэрэг.
Ер нь ч адилхан хөдөлмөрлөж, ажиллаж, амьдарч яваа хүмүүсийг сайн, аварга, тэргүүний хэмээн ялган ангилж, өргөмжлөх нь шинэ нийгмийн хандлага, ёс зүйд тохирохоо больжээ. Шинэ менежмэнтийн аргаар байгууллагын амжилт, алдаа оноогоо дүгнэдэг бүхэл бүтэн шинжлэх ухааны судлагдахуун ч бий болов.
Малчдыг янз бүрийн шагнал урамшуулал олгон сайшааж, сумын аймгийн улсын аварга хэмээн шагнаж урамшуулах нь хоцрогдсон ч нэгэнт уламжлал болоод тогтсон учраас яалтай. Далимд нь төрийн түшээдийн өөрсдийгөө рекламдах ганц сайхан боломж төдийгүй тэд хөдөө малчны хотонд очиж зураг татуулан нэг их мал мэддэг Монгол хүн болж жүжиглэх. Наад зах нь тэтгэвэр, нийгмийн даатгалын тогтолцоогоор нас, хүйсээр нь ялгаварласан бүдүүлэг заалтыг өөрчлөх талаар ямар алхам хийснээ тайлагнахын оронд ийм хачин байдал үргэлжилсээр.
Газрын ерөнхий хууль гэгч малчдын малын бэлчээрийг төрийн хүчээр шууд дээрэлхэн авах агуулгатай хуулийн төслийг ч тэдэнд таниулах, анхааруулах, саналаа өгч хэлэлцэхийг зөвлөж байгаа юм уу бүү мэд. Сум, аймгийн хурган дарга нар ч хийх ажлаа умартан нэг их ажил амжуулах гэж яваа улс шиг дугуй малгай духдуулж, торгон дээлээ өмсөн том том жийпнүүдээ хөлөглөөд дагана.
Малчдыг жилийн жилд ингэж хуурч, нэг удаа хөөргөдсөн зүйл хийхээс илүү бодлогоор дэмжээд, түүхий эдийн үйлдвэр бариад, эрх зүйн дэмжлэг туслалцаа үзүүлээд өгвөл уг нь сайн сан.
Сэтгэгдэл
Оригинал Bottega Veneta с доставкой [45.138.100.199] 2024-11-02 20:46:13
Наш интернет-магазин Боттега Венета предлагает полный каталог брендовой продукции от знаменитого производителя. На сайте вы сможете выбрать и приобрести изделия из последней коллекции с доставкой по Москве и России. https://bottega-official.ru
ThomasbEp [185.68.185.194] 2024-10-26 19:05:37
Бренд Vetements (Ветементс) можно приобрести тут. Оригинальная продукция Vetements доступна в наличии с быстрой доставкой. https://vetements.fashionessa.ru
заааа битгий уур хүргээд байййййй [192.82.88.186] 2023-02-27 20:42:15
заааа битгий уур хүргээд байййййй
Зочин [66.181.161.6] 2023-02-20 09:44:36
1000т гэж өргөмжилөхөө одоо больж үз. Газрын хөрс улаанаараа эргэж байна. Аврага сайн малчин 1000т гэсэн оркууд чинь хөрс сүйрүүлж байна. Одоо 70н сая малаа талыг нь зараад 35н сая болгох юм бол мах 20к түүхий эд 3-5 дахин үнэ нь өснө. Ноолуур 300к дээш үнэтэй болно. Ягаад гэвэл бид одоо хужааг түүхий эдээрээ полокдуулаад түүхий эдээ үнэгүйдүүлж байна .1 дахин малаа багасгавал түүхий эдийн хомсдол үүсэж хэд дахин үнэ нь өснө.
Зочин [64.119.27.69] 2023-02-20 00:57:10
Малчдад тэргүүний, сайн, аварга гэж цоллоод хэрэггүй. Орлого олж байгаа бол татвараа төлөөд, Монгол улсын төсөв, татвар төлөгчдийг хувалз шиг сорж амьдрахаа болих хэрэгтэй. Чадахгүй бол чацага царайлаад явж байг.
MARSHIL.L.D.ERDENEBAT. [202.126.89.229] 2023-02-19 17:12:21
111.ALBDAN.CAATUULAX.TOBJN.DOOR.XARX.BAINA.
Зочин [64.119.18.170] 2023-02-18 19:22:22
Энгэрийн тэмдэг зүүснээрээ монгол хөгжсөн. Даанч бид дэндүү хоцрогдсон байна. Өөрийнхөө малыг монгол газар нутагт хариулж өсгөж өөртөө орлого ашиг олж байгаа хүмүүсийг аварга малчин гэж өргөмжлөхөө болих цаг болсон
tumur uguhuu boluocheee [139.5.217.112] 2023-02-18 17:27:26
boliyo
Зочин [202.9.40.147] 2023-02-18 08:29:24
Мал малоах нь гавьяа юу бизнес үү? Ашиг олдог бол өөртөө л олдог өөрийгөөил шагнана бмз дэ
Иргэн [192.82.86.175] 2023-02-17 23:40:48
Малчид зүдрээд байгаа юм бол яагаад хонины мах нь өөхтэй байдаг юм бэ?
ОДОН ТЭМДЭГ ХЭРЭГГҮЙЭЭ [103.212.119.13] 2023-02-17 19:47:54
АРД ТҮМНИЙГ ГАВЪЯАТАЙ ГАВЪЯАГҮЙ, БААТАР, БААТАР БИШ, АРДЫН АРДЫН БУС ХЭМЭЭН ЯЛГАВАРЛАЖ СЭНЖТЭЙ ТЭМДГЭЭР ХУУРЧ НОХОЙН ЗҮҮЛТ МЭТ ЭНЭ БҮДҮҮЛЭГ, ӨНГӨРСӨН НИЙГМИЙН БУЛАЙ ҮЙЛДЛЭЭ БОЛИООЧЭЭ. ӨРИЙН ӨНДӨР АЛБАНЫ ХҮМҮҮС ӨӨРСДИЙГӨӨ ХҮНД МАГТУУЛАХ ДӨВИЙЛГӨХ ГЭСЭН, УВАЙГҮЙ ХОЦРОГДСОН БАЛИАР СЭТГЭХҮЙГЭЭС САЛАХСАН.