Л.ЭНХ-АМГАЛАН: БАГШ НАРЫН ДУНДАЖ ЦАЛИН 1.6-1.8 САЯ ТӨГРӨГ БОЛСОН

Aдмин / Боловсрол

Боловсролын салбарт үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлснээр гарч буй өөрчлөлтийн талаар Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас дараах мэдээллийг өглөө.

Төсвийн шинэчлэлийн хүрээнд сургуулийн санхүүгийн эрх мэдэл, хувьсах зардал, сургуулийн бүтэц, хэв шинжийн шинэчлэл, сургалтын чанарт суурилсан цалин урамшууллын тогтолцоог бүрдүүлжээ.

Тодруулбал

  • Тоног төхөөрөмжийн нөхөн хангалтын зардал
  • Хичээл практикийн зардал
  • Мэдээлэл технологийн зардал
  • Багшийн хөгжлийг дэмжих зардал
  • Эрүүл мэндийг дэмжих зардлыг олгодог болсон байна.

2022 онд ерөнхий боловсролын сургуулийн 12,431 багшид 14.5 тэрбум, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 2,906 багшид 3.2 тэрбум, 378 цэцэрлэгт 5.4 тэрбум, 265 сургуульд 10.6 тэрбум төгрөгийн гүйцэтгэл, үр дүнгийн урамшуулал олгожээ.

ТҮБД-3 ангиллын дагуу цалинждаг байсан багш өмнө нь 850,717 төгрөгийн цалинтай байсан бол төсвийн шинэчлэлийн хүрээнд 1,050,000 төгрөгийн цалин авч байна. Энэ нь 37 хувийн нэмэгдэл юм хэмээн БШУЯ-наас мэдээлэв.

Сайд Л.Энх-Амгалан "Хамгийн залуу багшийн цалин 1,050,000 төгрөгөөс эхэлж байгаа. Мөн ажилласан жил, зэргээс шалтгаалж багш нарын дундаж цалин 1.6-1.8 сая төгрөг болсон. Харин цахим сургуульд багшилж буй 140 гаруй багшийн цалин 2.3-2.5 сая төгрөг боллоо.

Үр дүнд суурилсан санхүүжилт амжилттай хэрэгжиж чадвал багш нар хамгийн өндөр цалинтай ажиллах бодит боломж нээгдсэн" гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.68] 2023-02-28 13:29:33

Багш нар тэмцэж тэмцэж улирлын нэмэгдлээ сарын цалин дээрээ авдаг болоод бодит цалин нэмэгдээгүй, сайддаа хулхидуулсан. Бичиг хэргийн зардал гэсэн чинь сарын 20к, дата гэсэн чинь 10 к. Юу нэмэгдсэн юм бэ?

Zochin [202.5.206.15] 2023-02-28 12:31:53

Orson deer buusan ym yriwal zvgeer dee saidaa

Зочин [202.126.89.199] 2023-02-28 10:16:57

З2 жил багшлаад цалин 1050000шдээ

Зочин [202.126.89.70] 2023-02-28 23:50:53

Эмч бол 934861 шүү дээ

зочин [202.9.41.27] 2023-02-28 09:13:39

яах гэж ингэж худлаа ярьдаг байна

Эрүүл саруул улс төрч. [122.201.31.20] 2023-02-28 03:23:09

Энх-Амгалан сайд бол ажил хэрэгч, ажилсаг, ухаадаг хүн санагддаг. Нэг ч гэсэн ийм улс төрч байвал сэтгэл аиар байх юм.

Зочин [202.126.88.151] 2023-02-27 23:30:58

Боловсролд 30 жил зүтгээд 1.050.000 ш дээ

Зочин [66.181.161.215] 2023-02-27 20:13:31

Баярлалаа!!!

Зочин [66.181.161.184] 2023-02-27 22:27:48

үнэн зүйл бичмээр бна


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.